МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн оюутнууддаа баяр хүргэе

Share Button

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн оюутнууддаа баяр хүргэе. Тэтгэлэгт тэнцсэн оюутнууд Хичээлийн жилийн нээлтийн ёслолын үйл ажиллагаан дээр батламжаа гардан авна.

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтын тайлан /2017-2018 оны хичээлийн жилд хамаарна/

“МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулах комиссын хурал 2017 оны 06 сарын 29-ний 13,30 цагаас дугуй зааланд болсон. Суралцагчдын сонгон шалгаруулалтыг хийх ажлын хэсгийг МУИС-ийн Захирлын тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн гишүүдийн ирц 100% байсан. Гишүүдийн нэрс:

Ажлын хэсгийн ахлагчаар          Б.Очирхуяг, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал

Гишүүд:                                        Б.Алтангэрэл, Оюутны албаны дарга

  • Б.Энхжаргал, Оюутны албаны ахлах мэргэжилтэн
  • С.Нандинцэцэг, ШУС-НУС-ийн багш
  • Ц.Соёл-Эрдэнэ, ХШУИС-ийн багш
  • Т.Мөнхзаяа, БС-ийн багш
  • Н.Норовсамбуу, ХЗС-ийн багш нар ажиллалаа.

Тэтгэлэгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй бакалаврын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.

Тэтгэлэгт шалгаруулах оюутны тоо-20

Тэтгэлэгийн хэмжээ- сургалтын төлбөрийн 50 хувь

Дараах болзол хангасан суралцагч МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой. Үүнд:

  • Олон улсын олимпиадад шагналт байр эзэлж медаль хүртсэн оюутан,
  • Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулагддаг улсын чанартай мэргэжлийн олимпиадад эхний 3 байр эзэлсэн оюутан,
  • Улсын болон олон улсын чанартай урлаг, спортын наадам, уралдаан тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцож эхний 3 байр эзэлсэн оюутан,
  • Гурваас доошгүй улирал дараалан 3.2-оос доошгүй голч үнэлгээтэй суралцсан оюутан (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутны хувьд сурлагын голч дүн 3.0-аас доошгүй байх)

Шалгаруулалтын үйл явц: Тэтгэлэгт оюутан шалгаруулахдаа” МУИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам” болон “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ыг удирдлага болгосон.  Тэтгэлэгийн зарыг 6 сарын 08-ны өдөр МУИС-ийн вебсайт болон сиси системийн мэдээллийн хэсэгт зарласан. Мөн цаасан постер бэлтгэн бүх хичээлийн байруудын самбарт байрлуулан мэдээлэл тараасан. МУИС-ийн веб рүү тухайн мэдээллийг үзсэн хандалтын тоо 6669 байгаа нь тэтгэлэгийн мэдээллийг оюутнууд хангалттай авсан гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Өнгөрсөн жилийн энэ үеийн байдалтай харьцуулахад /өнгөрсөн жил-5248/ 1421-ээр хандалтын тоо өссөн байна.

Тэтгэлэгт нийт 82 оюутан хүсэлт гаргасан. Ерөнхийдөө хүсэлт гаргагч оюутнуудын голч онооны үзүүлэлт шаардлага хангасан байсан. Оюутнууд жигд сайн байсан учраас гишүүд бүх оюутны материалыг хуваан авч нягтлан танилцаад Олон улсын олимпиадад оролцож байр эзэлсэн, суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулагддаг улсын чанартай мэргэжлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд эхний 3 байр эзэлсэн, бусад уралдаан тэмцээнд түрүүлсэн 34 оюутны материалыг ялган авсан. Ялган авсан материалуудаа комисс дундаа нэг бүрчлэн танилцуулж тус тусдаа оноо өгч, онооны нийлбэрийг дундажлан байр эзлүүллээ. Оноо өгөхдөө комиссын гишүүд хэлэлцэн, гишүүдийн саналаар тухайн оюутны материал бүрдүүлсэн байдалд-20 оноо, дүнгийн байдалд-40 оноо, ОУ-ын олимпиадын амжилт-20 оноо, улсын чанартай олимпиадад байр эзэлсэн байдалд-12 оноо, урлаг, сурлага, спортын амжилтын байдалд-8 оноо, нийт 100 оноогоор дүгнэн шалгуур хангасан байдал, тэтгэлэгийн зорилгод нийцсэн байдлаар оноо өгсөн байгаа. Ингэхдээ нийгмийн идэвхи болон эссэ бичлэгийн байдлыг харгалзаж үзсэн. Эцэст нь тэтгэлэгийн шаардлага хангасан гэж үзэн эхний  20 оюутныг МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт тэнцүүлсэн шийдвэрийг гаргасан.

Тэтгэлэгт тэнцсэн оюутнуудын нэрс

Овог нэр Сургууль Хөтөлбөр/ түвшин /одоогийн байдлаар/ голч
1 2 Б.Эрдэнэ ХШУИС Програм хангамж-2 3.9
2 3 Ж.Арман ШУС Эдийн засаг-3 3.9
3 4 Ж.Эрдэнэ БС Даатгал-2 3.9
4 6 Б.Эрдэнэбаяр ШУС Математик-2 3.9
5 7 Ц.Манчир ШУС Биохими-2 3.9
6 8 М.Дэлгэрмаа ОУХНУС Олон улсын харилцаа-2 3.8
7 9 А.Намуунгоо ХШУИС Нано ШУ-инженерчлэл 2 3.8
8 12 Б.Ариунаа БС Нягтлан бодох бүртгэл-3 3.8
9 15 Б.Жавхлан ХШУИС Компьютерийн ухаан-3 3.8
10 22 О.Нандинцэцэг БС Банк санхүү-4 3.6
11 25 Ө.Анаржин ХШУИС Электрон системийн автоматжуулалт-2 3.6
12 27 Б.Пүрэвсүрэн ХЗС Эрх зүй-4 3.6
13 33 Х.Итгэлмаа БС Банк санхүү-4 3.6
14 34 С.Сэлэнгэсүрэн ХШУИС Нано ШУ, инженерчлэл-2 3.6
15 36 Б.Амгаланбаатар ШУС Геологи-2 3.6
16 38 О.Должинсүрэн ХЗС Эрх зүй-3 3.5
17 50 Х.Золзаяа ХЗС Эрх зүй-4 3.5
18 54 Н.Эрдэнэболор ШУС Геологи, эрэл хайгуул-3 3.4
19 79 Э.Хатантөмөр ШУС-ХУС Багш, нийгмийн ухааны-3 3.2
20 81 Б.Тамир ХШУИС Компьютерын ухаан-4 3.1

Оюутны алба