“Тайваний иргэн Uni Urta-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтын мэдээ

Share Button

Тайваний иргэн Uni Urta-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтын тайлан

“Тайваний иргэн Uni Urta-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулах комиссын хурал 2017 оны 06 сарын 29-ний 18:00 цагаас дугуй зааланд болсон. Суралцагчдын сонгон шалгаруулалтыг хийх ажлын хэсгийг МУИС-ийн Захирлын тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн гишүүдийн ирц 100% байсан. Гишүүдийн нэрс:

Ажлын хэсгийн ахлагчаар Б.Очирхуяг, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал

Гишүүд:                      Б.Алтангэрэл, Оюутны албаны дарга

Б.Энхжаргал, Оюутны албаны ахлах мэргэжилтэн

С.Нандинцэцэг, ШУС-НУС-ийн багш

Ц.Соёл-Эрдэнэ, ХШУИС-ийн багш

Т.Мөнхзаяа, БС-ийн багш

Н.Норовсамбуу, ХЗС-ийн багш нар ажиллалаа.

Тэтгэлэгийн зорилго: Сурлага сайтай, авъяаслаг, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, төлбөрийн чадвар муутай МУИС-ийн оюутнуудыг дэмжих

Тэтгэлэгийн хэмжээ: Нэг семестерт 250 ам.доллар байна. /1 жилээр олгоно/, 6 оюутан шалгаруулна.

Дараах болзлыг хангасан суралцагч Тайваний иргэн Uni Urta-ийн нэрэмжит тэтгэлэгт хүсэлт гарган, нэрээ дэвшүүлэх боломжтой байсан. Үүнд:

  • 3-аас доошгүй улирал дараалан 3.2-оос доошгүй голч үнэлгээтэй суралцаж буй идэвхитэй төлөвийн өдрийн оюутан (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутны хувьд сурлагын голч дүн 3.0-аас доошгүй байх)
  • Тухайн хичээлийн жилд давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  • Тэтгэлэгийн зорилгод нийцсэн байх

Шалгаруулалтын үйл явц: Тэтгэлэгт оюутан шалгаруулахдаа” МУИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам” болон “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ыг удирдлага болгосон.  Тэтгэлэгийн зарыг 6 сарын 08-ны өдөр МУИС-ийн вебсайт болон сиси системийн мэдээллийн хэсэгт зарласан. Мөн цаасан постер бэлтгэн бүх хичээлийн байруудын самбарт байрлуулан мэдээлэл тараасан. МУИС-ийн веб рүү тухайн мэдээллийг үзсэн хандалтын тоо 4732 байна.

Тэтгэлэгт нийт 59 оюутан хүсэлт гаргасан. 6 оюутан шалгаруулах ёстой. Хүсэлт гаргагч оюутнуудын голч онооны үзүүлэлт шаардлага хангасан байсан.

6 оюутан “МУИС нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн тул соэнгон шалгаруулалтаас хассан. Үлдсэн  53 оюутны материал дээр сонгон шалгаруулалт хийсэн. Гишүүд хэлэлцэн сонгон шалгаруулахдаа бүх оюутнуудын материалтай танилцан, материал бүрдүүлэлт-2 оноо, шалгуур хангасан байдал-3 оноо, тэтгэлэгийн зорилгод нйицсэн байдал-5 оноо, нийт 10 оноогоор дүгнэн гишүүн бүр өөрийн үнэлгээг гаргасан.

Гишүүдийн оноог нэгтгэн, нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан 6 оюутныг шалгаруулсан байгаа.

Тэтгэлэгт шалгарсан оюутнуудын нэрс

код Овог нэр Сургууль Хөтөлбөр/ түвшин

/одоогийн байдлаар/

голч
1. 5 А.Өнөрбуян Бизнесийн сургууль Банк санхүү-2 3.8
2. 10 Э.Булган Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль Олон улсын харилцаа-2 3.6
3. 21 М.Чулуунтогоо Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль Олон улсын харилцаа-3 3,6
4. 50 Э.Санчиртуяа Хуульзүйн сургууль Эрх зүй-3 3.3
5. 51 А.Энхзаяа Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль Нано ШУ-инженерчлэл-3 3.3
6. 53 Н.Баасансамбуу Шинжлэх ухааны сургууль, Байгалийн ухааны салбар Археологи-3 3.3

ОЮУТНЫ АЛБА