Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн
ээлжит хурлын шийдвэр

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

1. “МУИС-ийн брэнд имижийг хүчирхэгжүүлэх маркетингийн төлөвлөгөө” төслийн танилцуулга. Б.Даваасүрэн /Бизнесийн сургуулийн Сургалтын албаны эрхлэгч/
2. Монгол Улсад дээд боловсролын тогтолцоо үүсч хөгжсөний болон МУИС үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойн шагнал, урамшуулал хариуцсан дэд ажлын хэсгийн санал, дүгнэлт. С.Мөнхбат /Захиргаа, хүний нөөцийн албаны дарга/
3. “Бизнес төв”-ийн үйл ажиллагааны тайлан. Г.Үүрдмандах /Бизнес төвийн менежер/

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

1- р асуудлын хувьд:
1. “МУИС-ийн брэнд имижийг хүчирхэгжүүлэх маркетингийн төлөвлөгөө” төслийн явцтай Захиргааны зөвлөлийн гишүүд танилцаж дараах үүрэг чиглэлийг өгөв.
– Дэлхий даяар сургуулиудыг нэгтгэх чиглэл барьж байна. Анагаахын салбар нээж чадаагүй тохиолдолд МУИС нь Азийн шилдэг 100 сургуульд багтах боломжгүй. Иймд Монгол Улсын томоохон Их, дээд сургуулиудыг буцааж нэгтгэх санаа,
– Монголын Үндсэний Их Сургууль МУИС-ийн нэр хүндэд халдаж байгаа асуудал,
– МУИС-ийн тусгай статусын хуультай болох зэрэг санаанууд болон Захиргааны зөвлөлийн гишүүдийн саналуудыг тусгаад “МУИС-ийн брэнд имижийг хүчирхэгжүүлэх маркетингийн төлөвлөгөө” төслийн гүйцэтгэлийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөрт багтаан Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Ундрамд хүлээлгэж өгөх үүргийг төслийн багт даалгав.

2-р асуудлын хувьд:
1. Төрийн дээд одон, мадалиар шагнуулахаар анхан шатны нэгжээс нэр дүвшүүлсэн багш, ажилтнуудын хувьд ажлын хэсгээс гаргасан “төрийн дээд одон медальд нэр дэвшигчдээс хасалт хийлгүй бүхэлд нь эрх бүхий байгууллагуудад уламжлах” гэдэг ажлын хэсгийн саналыг дэмжих.
2. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор шагналтай холбоотой албан бичгүүдийг эрх бүхий байгууллагад 2 хавсралттай хүргэх. 1-р хавсралтаар шинээр шагналд нэр дэвшигчид, 2-р хавсралтаар 2015-2016 онуудад нэрс нь яваад шийдэгдээгүй, мартагдсан багш ажилтнуудын мэдээллийг хүргүүлэх,
3. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өмнөх бүх шат дамжлагыг дуусгаж Төрийн дээд одон маделиар шагнуулах багш, ажилтнуудын нэрсийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байх, МУИС-ийн шагналын хувьд Захирлын тушаал шийдвэрүүдийг баталгаажуулсан байх үүргийг Захиргаа, хүний нөөцийн албаны дарга, шагнал, урамшуулал хариуцсан дэд ажлын хэсгийн ахлагч /С.Мөнхбат/-д, өдөр дутмын хяналт тавьж ажиллахыг Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал /Ч.Ундрам/ нарт даалгав.

​3-р асуудлын хувьд:

1. Бизнес төвийн захирлаар томилуулах хүний саналыг 2017 оны 08 дугаар сарын 01-
ний өдрийн дотор Захиралд танилцуулах үүргийг Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр, Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Ундрам нарт үүрэг болгов.
2. Тус төвийн захирал томилогдсоны дараа бизнес төлөвлөгөө, журам, үр дүнгийн гэрээ зэргийг шинэчлэн боловсруулах.
3. Бизнес төвийн олж байгаа ашгаас МУИС орлого төвлөрүүлж авч байх ёстой. Энэ орлого Их сургуулийн хөгжлийн төлөө зарцуулагдана. Удирдлагуудад хуваарилагдах орлого биш. Үүнийг ялгаж ойлгох ёстой. Иймд хэдий сургалтын байгууллага ч гэсэн ашиг олох зорилгыг агуулах ёстой. Шинэ удирдлагууд томилогдсоны дараа ашиг орлогоо нэмэгдүүлэхэд анхаарч менежмент, сургалтын агуулга хөтөлбөрөө сайжруулах, МҮХАҮТанхим зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,
4. Бизнес төвийн менежер Г.Үүрдмандах гадаадад томилолтоор ажилласантай холбогдуулан Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Ундрамд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор ашиг сонирхлын зөрчлийг хэрхэн зохицуулж байгаа талаарх эрх зүйн актын талаарх материалыг бэлдэж, энэ асуудлаар саналаа боловсруулж танилцуулах үүрэг өгөгдөв.
5. “Бизнес төв” өөрөө брэнд нэр учраас төвийн нэр өөрчлөх шаардлага байгаа эсэхэд болгоомжтой хандах
6. А-3 Сертификатын сургалтыг үргэлжлүүлэх. А-3 Сертификатын сургалтын багш нарыг цаашдаа Тендерийн үнэлгээний хороонд нарийн бичгийн дарга болон гишүүнээр оруулахгүйгээр МУИС дэргэдээ зөвлөх баг, албан бус нэгж болгож ажиллуулах. Мөн бүх бүрэлдэхүүн сургууль, салбар нэгжээс сургалтанд хамрагдах багш, ажилнуудыг нэрсийг бүртгэж энэ оны эхний А-3 Сертификатын сургалтыг Их сургууль сургалт аваахаар Бизнес төвийн менежерт чиглэл өгөгдөв.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА