МУИС: Экологийн боловсролын төвийн мэргэжилтэн сонгон шалгаруулалтанд урьж байна

Share Button

Ажлын байрны нэр: Экологийн боловсролын төвийн мэргэжилтэн /Түр/

Ажлын байрны үндсэн үүрэг, зорилт:

  • Экологийн боловсрол олгох сургалтыг хөтлөн явуулах иргэдэд зөвлөгөө өгөх
  • Сургалтын материал, гарын авлага боловсруулах сайжруулах
  • ЭБТ-ийн цэцэрлэгт хүрээлэн, модны хүлэмжийг хариуцан ажиллах, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх
  • Цэцэрлэгт хүрээлэн, модны хүлэмжийн үйл ажиллагааг аж ахуйн чиглэлээр өргөжүүлэх, орлого олох, иргэдэд үйлчлэх
  • Байгууллагын бусад үйл ажиллагаанд оролцож, хамтран ажиллах

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Компьютер, интернетийн орчинд ажиллах чадвартай
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, бүтээлч сэтгэлгээтэй, ачаалал даах чадвартай
  • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Биологич, Экологич, Ой судлаач чиглэлээр төгссөн
  • Хүүхэд, олон нийттэй харилцах, хичээл заах, тайлбарлан таниулах чадвартай
  • Сургалтын материал, гарын авлага боловсруулах чадвартай
  • Илтгэл, танилцуулга, төсөл бичих хэрэгжүүлэх чадвартай
  • Зургийн програм дээр ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт /өмнө ажиллаж байсан байгууллагын/
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авахуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл:  2017 оны 08 дугаар 22-28-ны өдрийн /ажлын өдрүүдэд/ 0900 – 1200 цаг хүртэл

МУИС-ийн хичээлийн 1-р байр №210 тоот өрөө,

Утас: 77307730-1132