Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн сүлжээний лабораторид лаборант/орон тоо-2/-ын сонгон шалгаруулалтанд урьж байна

Share Button

МУИС: Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн сүлжээний лабораторид лаборант/орон тоо-2/-ын сонгон шалгаруулалтанд урьж байна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжил: Компьютерийн сүлжээний инженер
  • Лаборантын ажлын байрны ерөнхий шаардлага
  • Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Мэргэжлийн тоног төхөөрөмжийн заавар, ном уншиж ойлгож тоног төхөөрөмжийг ажиллагаанд бэлдэх чадвартай
  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй
  • Бичиг баримттай ажиллах, баримт бичиг хөтлөх чадвартай

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Тухайн ажиллах лабораторийн ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан
  • Харилцааны соёл, ёс зүйтэй
  • Тогтвор суурьшилтай ажиллах /2-оос доошгүй жил/
  • Оюутны судалгааны ажилд зөвлөгөө өгөх чадвартай
  • Эрдэм шинэжилгээний ажилд сонирхолтой, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй
  • Ажлын цаг ашиглалт сайтай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Багшийн ажилд туслах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Бүртгэл:

2017 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0900 – 1200 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №210 тоот өрөө, Утас: 77307730-1132