МУИС-ийн Номын санд үндсэн оронд тоонд 2 номын санч, түр орон тоонд 1 номын санч шалгаруулж авна

Share Button

Номын санч

МУИС-ийн Номын санд үндсэн оронд тоонд 2 номын санч, түр орон тоонд 1 номын санч шалгаруулж авна.

Үндсэн орон тооны номын санчийн ажлын байранд тавигдах шаардлага:

  • Номын санчийн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Англи хэлний яриа, бичгийн дундаж түвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
  • Ачаалал даах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай

Түр орон тооны номын санчийн ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн
  • Англи хэлний дундаж түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Халдварт өвчингүй мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагаа

Бүртгэл:

2017 оны 09 дүгээр сарын 11-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны 17.30 цаг хүртэл МУИС-ийн Номын сангийн 4 дүгээр давхарт Бүрдүүлэлт хариуцсан арга зүйч Б.Золзаяа материалыг хүлээн авч бүртгэнэ.

Утас: 91991076

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн алба