МУИС болон Эрхүүгийн Их Сургуулийн профессор багш нарын дунд багийн шатрын нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн 75 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 09-р сарын 08-10-ны өдрүүдэд МУИС-ийн биеийн тамирын тэнхим, спорт клуб ба Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэсээс МУИС болон Эрхүүгийн Их Сургуулийн профессор багш нарын дунд багийн шатрын нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнийг МУИС-ийн эрдэм шинжилгээ, инноваци, Гадаад харилцааны дэд захирал, профессор Б.Очирхуяг нээж, тамирчдад амжилт хүсэв. МУИС-ийн багийн бүрэлдэхүүнд шатрын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат багш, профессор С.Хандсүрэн, төрийн соёрхолт математикч, шатрын спортын мастер, профессор Р.Энхбат, шатрын дэд мастер, дэд профессор А.Батцэнгэл, шатрын дэд мастер, докторант Я.Сүхболд нар тоглов.

Эрхүүгийн Их Сургуулийн (ЭИС) багийн бүрэлдэхүүнд шатрын олон улсын мастер, ЭИС-ийн биеийн тамирын тэнхимийн багш В.В.Крон, ЭИС-ийн шатрын клубын багш, шатрын дэд мастер П.В.Краснопеев, 1-р зэргийн шатарчин, алгебрийн тэнхимийн дэд профессор Н.Л.Селичева, шатрын дэд мастер, ЭИС-ийн магадлалын онол-математик статистикийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор О.В.Кузьмин нар тоглоцгоов.

Шатрын нөхөрсөг тоглолтонд 2,5:1,5 харьцаатайгаар МУИС-ийн баг тэргүүлэв. Энэхүү нөхөрсөг тоглолт 2016 онд ЭИС-д зохиогдсон бөгөөд 5:5 харьцаатайгаар 2 баг тэнцэж байсан байна. Ийнхүү спортын мастер Р.Энхбат ахлагчтай МУИС-ийн баг тамирчдад баяр хүргье. Цаашид хамтын ажиллагаатай 2 их сургуулийн дунд волейбол, теннисээр нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөсөн байна.