МУИС-ийн багш нарын холбоог хүлээн авч уулзлаа

Share Button

2017.09.12-нд МУИС-ийн багш нарын холбооны төлөөллийг захирал доктор Я.Төмөрбаатар хүлээн авч уулзлаа. Уулзалтад МУИС-ийн Багш нарын холбооны тэргүүн П.Лхамсүрэн нарын төлөөллүүд байлцаж санал бодлоо хуваалцав. Уулзалтын эхэнд МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар: Дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой  тохиож байна. Энэ бол МУИС-ийн төдийгүй Монгол улс дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний ой гэдгийг дурьдаад багш нарын холбоотой цаашид нягт уялдаа холбоотой ажиллана хэмээв.

Багш нарын холбооны тэргүүн П.Лхамсүрэн тэрээр хэлсэн үгэндээ: МУИС-ийн багш нарын холбоо нь нийт багш нарынхаа эрх ашгийг хамгаалахын сацуу 75 жилийн ойн арга хэмжээнд багш нарын холбоо идэвхитэй ажиллах болно гэдгээ энэ үеэр хэллээ.