МУИС-ийн дэлгүүрт ажиллах оюутныг шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн албан ёсны дэлгүүрийг шинээр нээн ажиллуулахтай холбоотойгоор тус дэлгүүрт “Худалдааны зөвлөх”-өөр бүрэн бус цагийн ажил хийх оюутныг сонгон шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Үйлчилгээний стандартыг мөрдөн ажиллаж, үйлчлүүлэгч бүрийг угтан авч мэндлэн, тэдэнтэй эерэг уур амьсгалаар харилцах
  • Үйлчлүүлэгчдэд бараа бүтээгдэхүүнийг танилцуулах, ялгаа болон бусад давуу чанаруудыг таниулах
  • Үйлчлүүлэгчдэд бараа сонгон авахад нь мэдээллээр ханган эелдэг боловсон үйлчлэх
  • Өдөр тутмын борлуулалттай холбоотой тайлан тооцоог цаг хугацаанд гарган санхүүд өгөх, удирдлагыг борлуулалттай холбоотой мэдээллээр хангах
  • Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.

Оюутанд тавигдах шаардлага:

  • МУИС-ийн оюутан байх
  • Нямбай, хариуцлагатай, цаг баримталдаг
  • Борлуулалт, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Эелдэг боловсон харилцаатай

Бүрдүүлэх материал:

  • Анкет /МУИС-ийн Бизнесийн сургуулийн 314 тоот Бизнес консалтинг төвд ирж анкет бөглөнө/
  • Цээж зураг 1%
  • Sisi системээс авсан хичээлийн хуваарь
  • Оюутны үнэмлэхний хуулбар

Нэмэлт:

  • Зөвхөн анкетаар шалгарсан ажил горилогчийг ярилцлаганд дуудна.
  • Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Даваа-Баасан гаригийн 10:00-16:00 цагийн хооронд 99101839 дугаарын утсаар холбогдоно уу.

Цалин: Нэг цагийн 1500 төгрөг

Төрөл: Бүрэн бус цагийн

Анкет аваx сүүлийн огноо: 2017 оны 09 сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минут

 

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв