Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн ээлжит
хурлын мэдээлэл

Захиргааны зөвлөлийн ээлжит хурал 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1. “Инженер технологийн дээд боловсрол төсөл” /1000 инженер төсөл/-ийн явцын тайлан,
2. МУИС-д Профессор, багш ажиллуулах журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалттай холбогдуулж зарим багш нарын гаргасан гомдлын талаар,
3. МУИС-ийн Сургалтын алба, Оюутны албаны мэргэжилтнүүдийн ажлын нэгдсэн үнэлгээний журамд оруулах өөрчлөлтийн талаар тус тус хэлэлцэж, МУИС-ийн 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын явцтай Захиргааны зөвлөлийн гишүүд танилцаж зохих шийдвэрүүдийг гаргав.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА