МУИС Байгаль-эх лицей ахлах сургуульд химийн үндсэн багш сонгон шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Байгаль-Эх лицей ахлах сургуулийн химийн багш

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Химийн багшийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Багшлах эрхтэй
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • 2-оос доошгүй жил багшилсан туршлагатай
  • Багшийн ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, сурган хүмүүжүүлэх ур чадвартай, харилцаа ёс зүйн төлөвшил өндөр

Ажлын байрны үндсэн үүрэг, зорилго:

  • Сургууль, багшийн үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх
  • Сургалтын ажлыг чанарын өндөр түвшинд явуулах, байнга сайжруулах
  • Цогц чадамжид суурилсан дунд боловсролын стандарт хэрэгжүүлэх
  • Хүүхэд бүрийг судалж ажиллан, хөгжүүлэх
  • Сургууль олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй бүтээлч оролцох

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Цээж зураг /сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй/

Бүртгэл:

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ны 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ. Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн алба