Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хуралдааны мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  • Багш, ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг судлах ажлын хэсгийн дүгнэлт. /Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал Ц.Болормаа/
  • Гадаад хэлний сургалтын төвийн үйл ажиллагааны танилцуулга. /Гадаад хэлний төвийн эрхлэгч Д.Отгонтуяа/
  • МУИС-ын баг бүрэлдэхүүний БНПУ-ын Брослав хотын Хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуйн Их сургуульд томилолтоор ажилласан тухай ажлын мэдээлэл. / Сургалтын нэгдсэн газрын дарга Л.Одонтуяа/, Тайландын Вант Улсын НИДА Их сургуульд ажилласан тухай мэдээлэл. /Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр/.

Шийдвэрлэсэн нь:

  1. МУИС-ийн 2018 оны төсвийн төсөлд багш, ажилчдын цалингийн санг 15 хувиар нэмэгдүүлэхээр тусгуулах. Үүнээс 10% нь цалинд, үлдсэн 5% нь урамшуулалт хэлбэрээр олгогдох байдлаар тусгахаар тогтов. Стратеги төлөвлөгөөнд заасан үр дүнд суурилсан урамшууллын системийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгов. Захиргааны зөвлөлийн шийдвэрийг Удирдах зөвлөлд танилцуулж шийдвэр гаргуулах үүргийг ажлын хэсгийн ахлагч Ц.Болормаад даалгав.
  2. МУИС-ийн Дүрмийн дагуу Их сургуулийн бүтцэд “баг” гэсэн нэгж байхгүй тул Гадаад хэлний төвийн бүтцэд буй 2 багийг татан буулгахыг дэмжив.
  3. TOEFL болон IELTS-ийн шалгалтын эрх авахад шаардагдах хүний нөөц, анги танхим, техник хэрэгслийн болоод бусад шаардлага шалгууруудыг хангах зэргээр Гадаад хэлний төвийн үйл ажиллагааг сайжруулж, чанарын ахиц гарган ажиллахыг төвийн эрхлэгч Д.Отгонтуяад үүрэг болгов.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА