Оюутны клубуудын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт төслийн уралдаан зарлаж байна

Share Button

А. Зорилго

Тус төслийн уралдаан нь МУИС-ийн дэргэд байгуулагдсан оюутны клубуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, клубээс өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлж болох шинэ санаачлага гаргах, клубын гишүүдийн бүтээлч хамтын ажиллагааг дэмжихэд оршино.

Б. Төслийн хамрах хүрээ, үндсэн чиглэл:

  • Клубын гишүүн оюутны мэргэжлийн болон бусад ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжих
  • Клубын гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
  • Клубын үйл ажиллагааг оюутанд хүртээмжтэй болгох, үр өгөөжийг олон нийтэд сурталчилан таниулах
  • Клубээс оюутны хөгжил үйлчилгээний газар болон бусад газар, алба, нэгжийн хоорондын харилцаанд нэвтрүүлж болох шинэлэг санал, санаачлага гаргах
  • Оюутны эрдэм шинжилгээ, судалгаа, сурах явцад дэмжлэг үзүүлэх, зөвлөх (Жич: Зарлаж буй төслийн хүрээнд Оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, бэлэг тараах зэрэг халамжийн үйл ажиллагаа, баяр наадам, шоу цэнгээн хийхэд дэмжлэг үзүүлэхгүй.)

В. Төсөл ирүүлэх клуб, байгууллагад тавих шаардлага:

  • Хүсэлт ирүүлж буй клуб, байгууллагын сүүлийн 1 жилийн үйл ажиллагааны тайлан /товч бөгөөд тодорхой/
  • Клуб, оюутны байгууллагын зорилго, үйл ажиллагааны танилцуулга, гишүүдийн тойм мэдээлэл, хүснэгтийн дагуу /Хүснэгтийг ЭНД дарж татаж авна уу/

Г. Төслийн баримт бичигт тавих шаардлага

  1. Төслийн үндэслэл, хэрэгцээ, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн байх
  2. Тодорхой зорилго, зорилттой, эрсдлийн менежментэд суурилсан байх
  3. Хүрэх үр дүнг урьдчилан тооцож, үр шимийг хүртэх нийгмийн зорилтот бүлгүүдийг тодорхойлж, шалгуур үзүүлэлтийг хэмжигдэхүйц байдлаар боловсруулсан байх
  4. Төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүн хүч, мөнгө санхүүгийн тооцоо төсөвтэй байх
  5. Хэрэгжилтийн явцад мониторинг хийх, үнэлэх, тайлагнах, хариуцлага тооцох механизмыг тооцсон байх
  6. Үйл ажиллагааг ил тод байлгах арга зам, хэлбэрийг төлөвлөсөн байх зэрэг шаардлагыг хангасан байх
  7. Төсөл хэрэгжүүлэхэд удирдагч багш 1-2 байх ба удирдагч багш болон багийн гишүүдийн туршлага, мэдлэг ур чадварыг илтгэх товч намтар ирүүлэх

Д. Төслийн үргэлжлэх хугацаа:

  • Төсөл нь 2018 оны 01-р сарын 02-ны өдрөөс 2018 оны 03-р сарын 30-ны хооронд бүрэн хэрэгжиж, тайлагнаж дууссан байна.
  • Төслийн санхүүжилт: Төслийн уралдаанд санхүүжилтын нийт сан 9 сая төгрөг байх ба шалгарсан клубийн төслийн санхүүжилт тус бүр 3 хүртэл сая төгрөг байна.

Е. Төслийн санал хүлээн авах, шийдвэрлэх хугацаа:

  • Төслийг 2017.12.01-ний өдрөөс 2017.12.18-ны өдрийн 15:00 цаг хүртэл хүлээн авна.
  • Төсөл хүлээн авах газар: МУИС-ийн хичээлийн 2 дугаар байр, 216 тоот, Оюутны хөгжил, үйлчилгээний газарт бичгээр хүлээлгэн өгөхөөс гадна файлаар Enkhtsetseg_b@num.edu.mn хаягаар дурьдсан хугацаанд ирүүлнэ. /Хугацаа хэтэрсэн төслийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./
  • Төслийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй клубын гишүүдэд зориулж төслийн менежмент, үйл ажиллагааны зохион байгуулалт зэрэг асуудлаар чиглүүлэх сургалтыг 2017.12.06-аас 2017.12.08-ны хооронд зохион байгуулна.
  • Төслийн сонгон шалгаруулалтыг МУИС-ийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан явуулах бөгөөд үр дүнг 2017 оны 12-р сарын 22-ны дотор нийтэд зарлана.

 

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ХЭЛТЭС, ТДТ