Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдааны мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  1. МУИС-ийн магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан /Ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам/
  2. БНХАУ-ын Улаанхадны дээд сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг сунгах тухай /Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Т.Сая-Эрдэнэ/
  3. Испани Улсын Алкала Их сургуульд ажилласан тухай ажлын мэдээлэл /Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг/

Шийдвэрлэсэн нь:

  1. 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн дотор МУИС-ийн магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланд Захиргааны зөвлөлийн гишүүд болон бүрэлдэхүүн сургууль, газар, хэлтэс, нэгжээс холбогдох саналуудыг нэгтгэн авч 10 шалгуур үзүүлэлт тус бүрээр дахин сайжруулан боловсруулж, 2017 онд багтаан Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгов.
  2. БНХАУ-ын Улаанхадны дээд сургуультай байгуулах хамтын ажиллагааны гэрээг сунгаж ажиллахыг дэмжив. Захиргааны зөвлөлийн гишүүд болон Улаанхадны дээд сургуулийн зүгээс тавьсан холбогдох саналыг тусган 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор гэрээг сунгаж байгуулахыг Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал  Б.Очирхуягт үүрэг болгов.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР