МУИС-ийн оюутнуудын дунд “Компьютерийн сүлжээ”-ний олимпиад зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Компьютерийн сүлжээний олимпиад” 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр өндөрлөлөө. Олимпиадад мэдээллийн технологийн салбарын мэргэжлээр суралцаж буй 40 оюутан онлайнаар бүртгүүлсэн  бөгөөд бүртгүүлсэн оюутнуудыг “Өгөгдлийн холбоо 2-р түвшин,Kомпьютерын сүлжээний үндэс 3-р түвшин, Төхөөрөмжийн удирдлага 4-р түвшин гэж гурван бүлэгт хувааж өрсөлдүүлсэн байна.

Эхний шатны шалгаруулалт:

Бүртгүүлсэн оюутнуудад цахим хаягаар долоо хоногийн хугацаатай бодлого илгээж seas.olympiad@mail.com хаягаар хүлээн авлаа.

Эхний шатны 40 оюутнуудаас хоёрдугаар шатанд бүлэг тус бүрээс 9 оюутан шалгарав.

Хоёрдугаар шатны шалгаруулалт:

Компьютерийн сүлжээний үндэс болон Төхөөрөмжийн удирдлага гэсэн хоёр бүлэгт тус бүр 2 pka буюу бодлого бэлдэж 180 мин хугацаатай авсан бол Өгөгдлийн холбоо бүлэгт 15 бодлого бэлдэж 40 мин хугацаатай авав.

Хоёрдугаар шатанд бүлэг тус бүрт 9 оюутан оролцсоноос:

Өгөгдлийн холбоо бүлгээс:

Тэргүүн байрыг Б.Болорсүх, Дэд байрыг Б.Хоролсүрэн нар

Компьютерийн сүлжээний үндэс бүлгээс:

Тэргүүн байрыг Л.Солонго, Дэд байрыг Д.Жаргалан нар

Төхөөрөмжийн удирдлага бүлэгээс:

Тэргүүн байрыг З.Цолмон,  Дэд байрыг М.Мөнх-эрдэнэ нар тус тус эзэллээ.

Олимпиадад оролцсон, амжилт гаргасан нийт оюутнууддаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье.

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим