Дунг Ин форум-Солонгосын генералуудын нэрэмжит тэтгэлэг гардуулав

Share Button

БНСУ-ын “Дунг Ин” форум, “Гаули” ХХК  хамтран 2010 оноос хойш МУИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгож ирсэн бөгөөд тэтгэлгийн гол зорилго нь нийгмийн идэвхитэй, сурлага сайтай хэдий ч ар гэрийн гачигдлаар төлбөрөө төлөх боломж муутай бүтэн болон хагас өнчин суралцагчдыг дэмжих зорилготой байдаг.

Уг тэтгэлгийг БНСУ-ын генерал KIM KYU SEOG санаачилан хэсэг нөхдийнхөө хамт “Дунг Ин” форумыг байгуулан сан бүрдүүлж улс орны ирээдүй оюутан залуусыг дэмжих ажлыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү тэтгэлгийг МУИС-ийн нийт 42 оюутан /давхардсан тоогоор/ 7 дахь жилдээ хүлээн авч байгаа юм.

Энэ хичээлийн жилд тэтгэлэг авч буй оюутнуудын хувьд 3 оюутан сургуулиа төгссөн байна. Сурлагын амжилтаа бууруулаагүй идэвхитэй сайн суралцаж байгаа 2 оюутанд үргэлжлүүлэн, 1 оюутанд шинээр тэтгэлэг олгохоор тэтгэлэг олгогч талаас шийдвэрлэснийг өнөөдөр /2017.12.13/ МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Дунг-Ин форумын төлөөлөгч нар гардуулан өглөө.

Тэтгэлэг хүртсэн оюутнууд

  • Наранбаатарын Есөнхишиг /МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль/
  • Бадамдоржийн Мягмарсүрэн /МУИС-ийн Бизнесийн сургууль/
  • Амартөгсийн Сүхбат /МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль/