МУИС-ийн оюутны клубуудын дарга, гишүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газраас төслийн сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой клубын гишүүдэд зориулж төслийн менежмент, үйл ажиллагааны зохион байгуулалт зэрэг асуудлаар чиглүүлэх сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтад МУИС-ийн хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 50 орчим клубын төлөөлөл дараах чиглэлийн сургалтад хамрагдав.

  • Оюутны клубын үйл ажиллагааг сайжруулах нь
  • Төслийн менежмент
  • Төслийн санхүүжилтийг тайлагнах
  • Нийгмийн инновацийг хөгжүүлэх чиглэлүүд