“Түрэг судлал” оюутны эрдэм шинжилгээний арвантавдугаар хурал амжилттай болж өнгөрлөө

Share Button

МУИС, ШУС, ХУС-ийн Ази судлалын тэнхим, “Түрэг судлал”-ын салбар түүний дэргэдэх Нүүдэлчдийн утга соёлын “Таван ухаан” клуб хамтран “Руни бичгийг уншиж тайлсны 124 жилийн ой”-г тохиолдуулан “ТҮРЭГ СУДЛАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг нийт их, дээд сургууль, коллежийн оюутан залуусын дунд зарлан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Уг хурал нь жил бүр уламжлал болон зохиогддог бөгөөд энэ удаагийн хурлаар:

Клубын үйл ажиллагааг олон жил дэмжихийн зэрэгцээ ЭШХ-ын шүүгчээр тасралтгүй ажиллаж буй Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш А. Пүрэвжанцан болон тус тэнхимийн 2005 оны төгсөгч Л. Батбилиг (Тус клубын 3 дахь удаагийн тэргүүн) нарыг Нүүдэлчдийн утга соёлын “Таван ухаан” клубын хүндэт гишүүн-ээр өргөмжлөв.

  • Клубын шинэ гишүүнүүддээ Үнэмлэх олгов.
  • Түрэг судлалын 2011 оны төгсөгчид энэ удаагийн хурлаас эхлэн “Төгсөгчдийн нэрэмжит шагнал”-ыг санаачлан хоёр оюутанд гардуулав.
  • БНТУ-ын Элчин сайдын яамнаас 2018 оны 1 дүгээр сараас эхлэн Олон улс, орон судлал (Турк) хөтөлбөрийн шилдэг оюутнуудад сар бүр тэтгэлэг олгохоор болсныг мэргэжилтэн багш Шабан Доган танилцуулав.
  • 2017 онд БНТУлсад “Оюутны өвлийн сургалт” болон “Зуны хээрийн дадлага-Арслантай хад” сэдэвт үсэг бичиг, хадны зураг, хэв дардас, фото зургийн үзэсгэлэн гаргав.
  • Оролцогч бүрт дурсамж хадгалуулж урамшуулав.

Хурлын дүнг танилцуулбал: 

  • Тэргүүн байрт Ч.Баярмаа МУИС,Түрэг IV.
    “Эртний түрэг, уйгурын бичгийн дурсгалд ан авын тухай тэмдэглэсэн нь” сэдвээр,
  • Дэд байрт Б. Сарангэрэл МУИС, Түрэг III.
    “Руни бичгийн дурсгалд гарах “keç-” хэмээх үгийн тухай сэдвээр,
  • Гутгаар байрт М. Батчимэг МУИС, Түрэг III.
    “Кашгарын Махмудын толин дахь inğen inğrendi хэмээх үгийн тухай” сэдвээр,

Тусгай байрт:

  • -Б. Алтанцэцэг ХСИС Цагдаагийн III.
    “Түрэг Улсын цэргийн зэр зэвсэг, дайтах аргад дүн шинжилгээ хийх нь” сэдвээр,
  • -Э. Хатантөмөр МУИС, БНУБ. III.
    “Цуут жанжин Кул-тегиний толгойн дүрслэлийн тухай” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн шалгарлаа.

Мөн 2011 оны төгсөгчдийн нэрэмжит шагналыг:

  • -Д. Өлзийтэгш Түрэг III.
    “Түрэг хэлний адилтгах утгатай нэгэн бүтээврийн тухай”
  • -Б. Санчиргарам Түрэг II.
    “Хамаг хэмээх үгийн тухай” сэдэвт илтгэлээрээ хүртэв.

Амжилт гарган байр эзэлсэн болон хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууд та бүхэндээ судалгаа шинжилгээ болон хичээл сурлага, эрдмийн зам нь дардан байж, амжилт бүтээлээр арвин байхын ерөөл дэвшүүлье.