Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдааны мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  1. МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн тайлан
  2. МУИС-ийн 2018 оны төсвийн төсөл

 Шийдвэрлэсэн нь:

  1. МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн тайланд Захиргааны зөвлөлийн гишүүдээс гарсан саналыг тусгаж МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр тогтов.
  2. МУИС-ийн 2018 оны төсвийн төсөлд Захиргааны зөвлөлийн хурлаас гарсан санал, дүгнэлтийг нэмж тусган Удирдах зөвлөлд танилцуулж батлуулах үүргийг Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал Ц.Болормаад үүрэг болгов.
  3. Бүрэлдэхүүн сургууль, төвлөрсөн сангийн 2017 оны цалингийн сангийн үлдэгдлийг тухайн сургууль нэгжийн 2018 оны урамшууллын сангийн хуримтлал болгон үлдээж, 2018 онд багш ажилтнуудад урамшуулал хэлбэрээр олгохоор шийдвэрлэв.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР