МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төв 2017-2018 оны хичээлийн жилийн Намрын улирлын сургалт-семинаруудаа амжилттай явуулж дууслаа

Share Button

БХЦСТ-аас Намрын улирлын сүүлийн сургалтуудаа 2017 оны 12 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.

Багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд “Судалгааны төслийн танилцуулга бичих арга зүй сэдэвт сургалт-семинарыг  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын нийт 25 багш оролцов. Уг сургалтыг ШУС-ийн НУС-ын Эдийн засгийн тэнхимийн профессор, Др. Б.Эрдэнэбат өндөр түвшний академик судалгааны төсөл бичих арга зүйн талаар үндсэн зарчмууд хийгээд өөрийн туршлагад үндэслэн амжилттай зохион байгууллаа. Уг сургалтын хэрэгцээ, үр өгөөжийн талаар сургалтад  хамрагдсан багш нар үнэлж дахин зохион байгуулах талаар хүсэлтээ илэрхийлэв.

Төвийн үйл ажиллагааны хөтөлбөрийн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн чиглэлийн хүрээнд Академик бичлэгийн 2 сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 19, 21-ний өдрүүдэд зохион байгуулж давхардсан тоогоор нийт 34 багш  хамрагдав. Уг сургалтын сургагч багшаар төвийн зочин багш Австралийн Боловсрол, сургалтын институтийн захирал Сара Жонстон удирдан явуулав. Уг сургалтуудын хүрээнд багш нар CV, өргөдлийн танилцуулга захидал болон судалгааны зорилго, төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулах талаар практик зөвлөмж, туршлагаас суралцахын зэрэгцээ Австралийн засгийн газрын ахисан түвшний тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хандах талаар мэдээлэлтэй танилцав.

МУИС-ийн БХЦСТ нь 2016-2017 оны хичээлийн жилд байгуулагдсан бөгөөд МУИС-ийн багш нарын академик хөгжлийг дэмжих зорилгоор сургалт, арга зүй, эрдэм шинжилгээ судалгаа болон мэргэжлийн хөгжлийн чиглэлээр олон талт сургалт, семинаруудыг зохион байгуулж зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Тус төвийн Хаврын улирлын сургалт, үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн веб хуудсаар дамжуулан та бүхэнд хүргэх болно.

Багшийн хөгжил, цахим сургалтын төв

Хичээлийн III байр 308 тоот

Утас:   75754400  /ext. 1177/

Email: facultydevelopment@num.edu.mn