МУИС-ийн оюутнуудад эрүүл мэндийн үзлэг зохион байгууллаа

Share Button

МУИС, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан оюутнуудын дундах сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлэх үзлэгийг 10 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн үзлэгийг МУИС-ийн Эмнэлгийг түшиглэн зохион байгуулсан бөгөөд үзлэгт нийт 559 оюутан хамрагдсан нь зорилтот түвшинд хүрчээ. Үр дүнгээс дүгнэхэд оюутнуудын дунд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг тогтмол зохион байгуулах хэрэгцээ байгааг илтгэж байна.