АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Share Button

Ажлын байрны нэр: Сургалтын технологи хариуцсан мэргэжилтэн  

 Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай,
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны ёс зүйн төлөвшил өндөр, бүтээлч багаар ажиллах чадвартай байх,
  • Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.

 

Ажлын байрны нэр: Хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн  

 Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Статистикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Их дата-г боловсруулж, дүн шинжилгээ хийх чадвартай,
  • R статистикийн програм сайн эзэмшсэн байх,
  • Тухайн мэргэжлээр ажиллаж байсан туршлагатай,
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны ёс зүйн төлөвшил өндөр, бүтээлч багаар ажиллах чадвартай байх.

 

Ажлын байрны нэр: Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн  

 Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Програм хангамж, програм хангамжийн инженерчлэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Системийн загвар, шийдэл гаргах чадвартай,
  • C, Java, Phyton програмуудыг сайн эзэмшсэн байх,
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны ёс зүйн төлөвшил өндөр, бүтээлч багаар ажиллах чадвартай байх,

 

Ажлын байрны нэр: Бизнес консалтинг төвийн мэргэжилтэн

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Зөвлөх үйлчилгээ, сургалт, энтрепренершипийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай,
  • Статистик боловсруулалтын програмууд дээр ажиллах чадвартай,
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай,
  • Гадаад хэлийг мэргэжлийн орчинд чөлөөтэй ашиглах чадвартай,
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны ёс зүйн төлөвшил өндөр, бүтээлч багаар ажиллах чадвартай байх,

Ажлын байрны нэр: Менежментийн тэнхимийн туслах ажилтан

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай,
  • Бичиг хэрэг, архивийн стандартын шаардлага хангасан баримт боловсруулах чадвартай,
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны ёс зүйн төлөвшил өндөр, бүтээлч багаар ажиллах чадвартай байх,

 Менежментийн тэнхимийн туслах ажилтан шалгаруулж авах зарын дагуу материалаа ирүүлсэн хүмүүс 2018 оны 1 дүгээр сарын 12-ны 14.00 цагт хичээлийн 1 дүгээр байрны 217 тоот /дугуй заал/ өрөөнд бичгийн шалгалттай тул хүрэлцэн ирнэ үү.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Бүртгэл: 2017 оны 12 дугаар сарын 27–ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 16.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 77307730-1132