Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдааны мэдээлэл

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журмын төсөл /Элсэлтийн албаны дарга М.Эрдэнэчимэг/
  1. Суралцагч шилжүүлэн суралцуулах журмын төсөл /Элсэлтийн албаны дарга М.Эрдэнэчимэг/
  1. Гадаад харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаар ажлын хэсгийн тайлан /Ажлын хэсгийн ахлагч С.Баттулга/
  2. МУИС-ийн Магистр, докторын оюутан суралцуулах гэрээ /Ахисан түвшний сургуулийн бодлогын газрын дарга С.Должин/
  1. Дэлхийн Күнзийн Институтын XII удаагийн их хуралд оролцсон болон CLARIVATE ANALYTICS-ийн төлөөлөгчидтэй хийсэн ажил хэргийн уулзалтын тайлан /Захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар/

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. “МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-ын төсөл болон “Суралцагч шилжүүлэн суралцуулах журам”-ын төсөлд Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган Захирлын тушаал гарган баталгаажуулахаар шийдвэрлэв.
  2. Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Гадаад харилцааны хэлтэст тодорхой чиглэлээр холбогдох үүрэг даалгавар өгөв.
  3. МУИС-ийн Магистр, докторын оюутан суралцуулах гэрээг дахин сайжруулан боловсруулж, дараагийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Ахисан түвшний сургуулийн бодлогын газрын дарга С.Должинд үүрэг болголоо.