“ОРЧИН ҮЕИЙН НИЙГЭМ СЭТГЭЛЗҮЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” сэдэвтэй МУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Share Button

Илтгэл хүлээн авах эцсийн хугацаа: 2018.2.25

Постер илтгэл хүлээн авах эцсийн хугацаа: 2018.02.28

Хурлын урьдчилсан тов: 2018.03.20

Хурал болох газар: МУИС

Монгол Улсын их сургуулийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимээс зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын их дээд, сургуулийн оюутнуудыг оролцохыг урьж байна. Тус хурлын зорилго нь оюутнуудын судалгааны аргад суралцах, туршлагажих, хичээлээр үзсэн онол, мэдлэгээ практиктай холбох, бие биенээсээ суралцах, туршлага солилцохыг дэмжихэд чиглэнэ.

Бүтээлд тавих шаардлага: 

  • Судлаач оюутан одоогоор аль нэг их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж байх. Судалгааны сэдэв нь нийгэм, сэтгэл зүйн асуудлыг хөндсөн байх. Хуралд дараах хоёр хэлбэрээр оролцож боломжтой, үүнд: илтгэл эсвэл постер (танилцуулах) илтгэл.
  • Судалгаагаа авч дууссан байх. Сэтгэл судлалын онолын эсвэл эмпирик судалгаа байх. Эмпирик судалгааны хувьд судалгааны өгөгдлөө цуглуулж дууссан байх ба судалгааны үр дүнгийн боловсруулалтаа хуралд оролцох хүсэлт гаргах үедээ хараахан дуусгаагүй байж болно. Судалгаагаа өөр газар танилцуулаагүй, илтгээгүй байх ёстойг анхаарна уу.
  • Удирдагч багштай байх. Судалгааны сэдэв, хураангуй, судалгааны онолын болон судалгааны арга зүйгээ удирдагч багштайгаа зөвлөлдсөн байх.

Хурлын комисс илтгэлийн хураангуйтай танилцаж дараагийн шатанд орох эсвэл постер илтгэл тавих эсэх болон хурлын хөтөлбөрийг э-мэйлээр мэдэгдэнэ. Хураангуйгаа e.oyundelger@num.edu.mn хаягаар илгээнэ үү. Нэг судалгаанд 4 хүртэлх оюутан нэг баг болон оролцож болно. Шалгарсан оюутнууд PPT слайдаа 15 минутанд багтаж ярихаар бэлдэж дээрх э-мэйл хаягаар явуулна уу. Багийн илтгэлийг нэг оюутан төлөөлж тавина. Илтгэл нь 15 минут ярих, 5-10 минутын асуулт хариултаас бүрдэнэ.

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2018.2.25

Постер илтгэл нь сонирхсон судлаачдад судалгаагаа танилцуулах, хамтдаа хэлэлцэх боломжийг олгодог билээ. Судлаач оюутан (-ууд, багаараа хийж болно) судалгааныхаа гол агуулгыг харагдахаар үсгийн хэмжээ 20 ба түүнээс дээш байхаар, постер нь А0 (1189 мм өндөртэй 841мм өргөнтэй) хэмжээтэй байхаар оюутан өөрөө хариуцаж хэвлэнэ. Постер дээрээ хүснэгт, график, зураг зэрэг өгөгдлийг ойлгомжтой байдлаар харуулсан дүрсээ байршуулна. Постер дээр постерийн сэдэв, судлаачийн нэр, харьяалагдах сургууль, хураангуй, онолын хэсэг, судалгааны арга зүй, үр дүн, хэлэлцүүлэг, ном зүйг багтаасан байна. Постер илтгэлд бүртгүүлэхийн тулд заасан хугацаанд сэдэв, 50 үгэнд багтаасан хураангуй, 500 үгэнд багтаасан товч мэдээллийг явуулна уу. Постер илтгэлийг хүлээн авах эцсийн хугацаа: 2018.02.28

Нийгэм сэтгэлзүйн асуудлуудыг хамарсан дараах сэдвийн хүрээнд илтгэл хүлээн авч байна:

  • Хэвшмэл үзэл, ялгаварлан гадуурхалт ба бүлэг хоорондын ялгаа, зөрчил
  • Хүчирхийлэл ба түрэмгийлэл
  • Сэтгэлийн хөдөлгөөн ба сэдэл
  • Харилцаа, цахим харилцаа
  • Манлайлал
  • Сэтгэц нөлөөт бодисын хэрэглээ
  • Хотжилтын асуудлууд
  • Угсаатан, соёл, нийгмийн асуудлууд
  • Бусад

Бүтээлд тавих шаардлага:

  1. Үсгийн фонт: Times New Roman, хэмжээ: 12, мөр хоорондын зай: 2
  2. Өгүүллийн бүтэц, дэс дараалал, номзүй, ишлэл, хүснэгт, график зэрэг нь APA форматыг дагасан байх
  3. Өгүүллийнхээ нүүр хуудсанд сэдэв, нэр, сургууль, удирдагч багшийн гарын үсэг гэсэн дараалалтайгаар оруулсан байх.

Шагналын сан:

1-р байр. 100,000 төгрөг, батламж, үнэ бүхий зүйлс

2-р байр. 80,000 төгрөг, батламж, үнэ бүхий зүйлс

3-р байр. 50,000 төгрөг, батламж, үнэ бүхий зүйлс

Холбоо барих хаяг:

МУИС, 2-р байр, 344 тоот өрөө, БССТ-ийн багш Э.Оюундэлгэр (89481403),

E-mail: e.oyundelger@num.edu.mn, Амарзаяа–99987208 (БССТ-ийн туслах)

МУИС-ИЙН БОЛОВСРОЛ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ, МУИС-ЫН БОЛОВСРОЛ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН САЛБАРЫН ТӨГСӨГДЧИЙН ХОЛБОО

Татах (DOCX, 60KB)