Докторын сургалтад суралцаж буй МУИС-ийн 12 багшид тэтгэлэг гардууллаа

Share Button

Өнөөдөр /2018.01.04/ МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Ахисан түвшний сургуулийн бодлогын газрын дарга С.Должин нар Багшийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд “МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”, “Докторын сургалтад суралцаж буй МУИС-ийн багшид тэтгэлэг олгох журам”-д заасан болзлыг хангаж тус тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Докторын сургалтад суралцаж буй МУИС-ийн 12 багшид “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн батламжийг гардуулав.

Тус үйл ажиллагааны үеэр МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар тэтгэлэг гардан авсан багш нарт хандан хэлсэн үгэндээ “МУИС энэ жилийг багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд МУИС-ийн багш нарыг эрдмийн зэрэг хамгаалахад бодлогын дэмжлэг үзүүлнэ. МУИС-ийн стратеги төлөвлөгөөнд эрдмийн зэрэгтэй багш нарын хувийг 60 хувьд хүргэх зорилт дэвшүүлснийг” тэмдэглээд судалгааны ажилд нь амжилт хүссэн юм.

Тэтгэлэг хүртсэн багш нарын нэрс

Шинжлэх ухааны сургууль

  • Д.Нямдорж

Бизнесийн сургууль

  • Н.Баянтөр
  • Ч.Батбаатар
  • Н.Саруултөгс
  • М.Эрдэнэбат
  • Д.Нарандалай
  • Б.Угтахжаргал

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль

  • Д.Оюунсүрэн

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

  • А.Дэлгэржаргал
  • Ө.Батбаяр
  • Д.Номин-Эрдэнэ
  • Б.Батням