ХӨТӨЛБӨР СОНГОХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Share Button

2017-2018 оны хичээлийн жилийн намрын улирлын хөтөлбөр/мэргэжил/ сонголт дараах өдөр/цагт СИСИ системээр явагдана. Үүнд:

  • Оюутан хөтөлбөрт санал өгөх:  2018-01-17 өдрийн (00-17.00) цаг
  • Сонгосон хөтөлбөрөө баталгаажуулах:  2018-01-18 өдрийн (00-17.00) цаг

Энэ улирлын хөтөлбөр сонголтонд 2017 оноос өмнө элссэн, өмнөх хаврын улирлын хөтөлбөр сонголтоос хоцорсон, ерөнхий суурийн хөтөлбөрт суралцаж  хөтөлбөр сонгох болзол хангасан оюутнууд хамрагдана.

“2016-2017 оны бакалаврын хөтөлбөр сонгох журам”-аас:

  • Журмын 1.2 заалт:  “…Ерөнхий суурийн 24-өөс доошгүй багц цагийн хичээл судалсан оюутан цаашид суралцах мэргэжлийн хөтөлбөрөө сонгоно. CR үнэлгээтэй хичээлийн багц цагийг судалсан багц цагт оруулан тооцно. СИСИ системд оюутны баталгаажуулан судалсан,  F*, NA, NR, үсгэн тэмдэглээнээс бусад үнэлгээтэй хичээлийн багц цагийг судалсан багц цагт тооцно. Бизнесийн сургуулийн оюутны судалсан багц цагт мэргэжлийн суурь хичээлийг тооцож болно”.
  • Журмын 1.6 заалт:  “ШУС, ХШУИС-ийн оюутнууд нэгдсэн жагсаалтаар тус хоёр сургуулийн нийт хөтөлбөрөөс, бусад оюутан өөрийн бүрэлдэхүүн сургуульд хэрэгжиж буй хөтөлбөрөөс батлагдсан хяналтын тоонд багтаан сонгоно…”

СУРГАЛТЫН НЭГДСЭН ГАЗАР

ХӨТӨЛБӨР, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБА