Япон Улсын Хоккайдо их сургуулийн захирлын нэрэмжит Тусгай тэтгэлэгт хамрагдахыг урьж байна

Share Button

МУИС болон Хоккайдо их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2018 оны намрын улиралд докторын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудыг Хоккайдо их сургуулийн захирлын нэрэмжит тусгай тэтгэлэгт хамрагдахыг урьж байна.

Тавигдах шаардлага:

  • МУИС-ийн оюутан эсвэл төгсөгч байх. Хоккайдо их сургуульд суралцаж байгаа оюутнууд өргөдөл гаргах боломжгүй. Өөр байгууллагын тэтгэлэгт хамрагдаагүй байх
  • Амжилттай суралцсан сурлагын үзүүлэлттэй байх /GPA 3.2 дээш байх/

Тэтгэлгийн хэмжээ:

  • Эхний жилд 2 300 000 иен (хоёрдох жилээс 1 800 000 иен): Үүнд шалгалтын хураамж, элсэлтийн хураамж, курсын төлбөр (чөлөөлөнө) болон сар бүрийн амжиргааны тэтгэлэг
  • БусадТэтгэлгийн хугацаанд сургуулийн дотуур байранд амьдрах боломжтой. Сар бүрийн амьжиргааны тэтгэлгээс гадна тухайн элссэн сард нэмэлт 220 000 иен (судлаач оюутанд 70 000 иен), дараагийн 4-р болон 10-р сард 35 000 иен тээврийн зардалд (Японд ирэх болон буцахад), сурах бичиг болон бусад зардалд олгоно.

Тусгай тэтгэлэгт хөтөлбөрүүд :

  • Мал эмнэлгийн ахисан түвшний сургууль
  • Хүрээлэн буй Орчин судлалын ахисан түвшний сургууль
  • Химийн шинжлэх ухаан, инженерийн  ахисан түвшний сургууль

Өргөдөл гаргагч нь дээрх мэргэжлийн докторант оюутан байна. Энэхүү тэтгэлэгийг хүлээн авагч нь олон улсын түвшинд өөрсдийн судалгааны чиглэлээр хувь нэмрээ оруулж чадах оюутан байх ёстой. Тэтгэлэг  хүлээн  авагчид нь сургалтын туслах ажилтны цалин хөлс авах богаад туршлага судлах, залуу  судлаачдад ихээхэн ач холбогдолтой юм

Өргөдөл гаргах хугацаа: 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл

 Бүрдүүлэх бичиг баримт:

  • Бүрэн гүйцэд бөглөсөн анкет 2018 Application GuidelinesForm 1   (Анкет бөглөхөөсөө  өмнө тухайн сургуулийн холбогдох тэнхимтэй холбогдож, удирдагч багштай судалгааны сэдэв болон төлөвлөгөөг хэлэлцэнэ.)
  • Удирдагч багшийн зөвшөөрсөн бичиг
  • Албан ёсны дүнгийн хуулбар

Докторын  зэрэгт  бакалавр  болон магистрын  дүнгийн  хуулбарыг  хавсаргана.

  • Тодорхойлох захиа  (Recommendation letter)

Сонгон шалгаруулалт:

Тухайн сургуулиас илгээсэн өргөдөл дээр үндэслэн бичиг баримтыг дараах шалгуураар дүгнэнэ:

  • Суралцах салбар, хөтөлбөр
  • Дүнгийн үзүүлэлт
  • Тодорхойлох захиа
  • Хоккайдо их сургуульд суралцах хүсэл эрмэлзэл

Шалгаруулалтын явцад ярилцлага авах эсвэл нэмэлт мэдээлэл шаардаж болно.

Сонгон шалгаруулалтын дүн:

Сонгон шалгаруулалтын үр дүнг бичгээр мэдэгдэнэ.

Элсэлтийн шалгалт, эцсийн дүн:

  • Нэр дэвшигчид нь элсэлтийн шалгалт өгч, заасан хугацаанд элсэх үйл явцыг гүйцэтгэх шаардлагатай.
  • Дээрх үйл явцыг гүйцэтгэсний дараагаар Захирлын нэрэмжит тэтгэлгийг эцсийн байдлаар баталгаажуулна.

Дараах холбоосоос дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

https://www.oia.hokudai.ac.jp/research-and-education/discover-our-postgraduate-schools/
https://www.oia.hokudai.ac.jp/prospective-students/graduate-admissions/applying-to-postgraduate-programs/

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүс дээрх бичиг баримтыг бүрдүүлэн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны дотор Оюутны хөгжил, үйлчилгээний газарт  (МУИС II байр 200 тоот) хүргүүлнэ үү.

Мөн нэг pdf файл болгон studentaffairs@num.edu.mn цахим хаягаар илгээнэ үү.

Оюутны  хөгжил, үйлчилгээний газар