Португал Улсын Миниогийн их сургууль /University of Minho, Portugal/-д богино хугацаагаар ажиллахыг урьж байна

Share Button

МУИС-ийн захиргааны мэргэжилтнүүд /non teaching staff/ та бүхэн Эрасмус плас мэргэжилтэн солилцооны хөтөлбөрт өргөдлөө мэдүүлнэ үү.

Солилцооны хөтөлбөр Португалын Миниогийн их сургуульд хэрэгжих бөгөөд энэхүү хөтөлбөрийн талаарх мэдээллийг https://drive.google.com/open?id=13czggK6hxysPcEFnxIe5mcHvWQvFZNhOHzo1m_xm-lE хуудсаар орж авна уу.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа:  2018 оны 2 дугаар сарын 5 хүртэл цахимаар хүлээж авна.

Өргөдлийн зааварчилгааг https://drive.google.com/open?id=13czggK6hxysPcEFnxIe5mcHvWQvFZNhOHzo1m_xm-lE хуудсаар орж авна уу.

Ажиллах хугацаа: 2018 оны 5 дугаар сарын 7- 11-ний хооронд.

Энэ өдрүүдэд Минио их сургуульд гадаадын мэргэжилтнүүдийг дадлагажуулах долоо хоногийн арга хэмжээ зохион байгуулж, МУИС-иас сонгогдсон мэргэжилтэн энэхүү арга хэмжээнд оролцоно.

Өргөдөл мэдүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу:

  1. Өргөдөл гаргагчийн шаардлагад тохирох эсэх
  2. Уригч сургуульд ажиллахад англи хэлний хангалттай мэдлэгтэй эсэх
  3. Солилцоогоор ажиллах салбартаа хангалттай туршлагатай эсэх
  4. Өргөдөл мэдүүлэх зааварчилгааг сайтар уншсан эсэх
  5. Өргөдөл мэдүүлэхэд шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлэх
  6. Өргөдөлд мэргэжилтэн солилцооноос хүлээх үр дүн болон солилцоонд хамрагдах хүсэл зорилгынхоо талаар тодорхой тусгах