“МУИС-ИЙН НОМЫН САНГИЙН ТҮҮХЭН ТОВЧООН 1942-2017” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Share Button

Монгол Улсын ууган их сургууль  МУИС, Монголын дээд боловсролын салбарын анхны номын сан болох УИС-ийн номын сан үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “МУИС-ийн номын сангийн түүхэн товчоон” номыг МУИС-ийн Номын сангаас эрхлэн хэвлүүллээ.

Энэхүү бүтээлд номын сангийн түүхэнд холбогдох архивын баримтууд, үе үеийн номын санчдын дурсамж, дуртгал болон өнөөгийн номын сангийн хөгжил дэвшлийг харуулсан баримт материалуудыг эмхэтгэн оруулав.

Энэ ном нь 75 жилийн түүхтэй МУИС-ийн номын сангийн хөгжил дэвшил, ололт амжилтыг хойч үедээ түүх болгон тэмдэглэн үлдээж буй анхны хэвлэл бөгөөд энэ салбарын  мэргэжилтэн, судлаачид, оюутан суралцагчид сонирхон судлах бүтээлийн тоог нэгээр нэмлээ.