Япон Улсын Акита Олон Улсын их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button

Япон Улсын Акита Олон Улсын их сургууль нь Оюутан солилцооны хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан бөгөөд хамтын ажиллагаатай сургуулиудаас улирал бүр нэг оюутан сонгон шалгаруулах болсон байна.  2018  оны намрын улирлын  оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2-оос дээш улирал суралцаж байгаа
  2. Голч оноо 2,5 буюу түүнээс дээш
  3. Англи, хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  • CV (тодорхойлсон загвар байхгүй)
  • Сургуулийн тодорхойлолт
  • Албан ёсны дүнгийн хуулбар
  • Тодорхойлох захиа -1 ш /Recommendation letter/
  • Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах TOEFL iBT -71; TOEFL PBT/ITP-530; ELTS -6.0; TOEIC-785;
  • Санхүүгийн баталгаа /Англи хэлээр орчуулах, солилцооны оюутан нэг семестрт 600,000 иены санхүүгийн эх үүсвэртэй байхыг шаардана. 2 семестр суралцах бол 1,200,000 иен баталгаа гаргана./

ТэтгэлэгСургалтын төлбөрөөс чөлөөлнө.

Хамрагдах оюутны тоо: 1 оюутан

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2018 оны 2 дугаар сарын 1- ээс 2 дугаар сарын 12-ны өдрийн  Даваа  гарагийн 17.00 цаг.

(МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газар нь бичиг баримтыг хүлээн авсны дараагаар 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн дотор МУИС-иас шалгарсан оюутнуудаа Акита Олон Улсын их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд эдгээр оюутнууд нь онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Акита Олон Улсын Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.)

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү.

http://web.aiu.ac.jp/en/short-term/semester-year-programs/eligibility/

http://web.aiu.ac.jp/en/short-term/semester-year-programs/

https://www.facebook.com/AIUExchange/

Хаана:  Оюутны Хөгжил Үйлчилгээний Газар  МУИС-ийн хичээлийн 2-р байр 200, 216 тоот

Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгоод studentaffairs@num.edu.mn  хаягаар илгээнэ.

  Оюутны хөгжил, үйлчилгээний газар