МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ “ЭЕШ-НД БЭЛТГЭХ МАТЕМАТИКИЙН СУРГАЛТ”-Д СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургуулиас ЭЕШ-НД БЭЛТГЭХ МАТЕМАТИКИЙН СУРГАЛТ-д суралцахыг урьж байна. 2018 оны 2 дугаар сарын 2-нд эхлэх сургалт элсэлтээ авч байна. Сургалтанд 20 сурагч бүртгэж авах тул та амжиж бүртгүүлээрэй.

СУРГАЛТЫН ТОВЧ ТОЙМ

Математик нь байгаль, нийгэм, эдийн засгийн шинжлэх ухааны суурь болдог билээ. Энэхүү математикийн сургалтын гол зорилго нь дотоод, гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцахыг хүссэн сурагчдын бэлтгэлийг хангах, хоцрогдлыг арилгах, цаашдын мэргэжлээ сонгоход нь туслах, нэмэлт давтлага зохион байгуулах зэрэг үйлчилгээг үзүүлэхэд оршино. Түүнчлэн сургалтын төгсгөлд математикийн шинжлэх ухааны төрөл бүрийн салбар дахь хэрэглээг сурагчдад энгийнээр тайлбарлан ойлгуулах болно. Тус сургалтыг 100% докторын зэрэг цолтой МУИС-ийн багш нар заах болно. Сурагчид энэ сургалтанд хамрагдсанаар ЭЕШ-ыг амжилттай өгөх итгэл найдвартай болж, цаашид ямар мэргэжлээр суралцах чиг хандлагаа МУИС-ийн багш нарын тусламжтайгаар тодорхойлж авах болно.

СУРГАЛТЫН ХУГАЦАА БОЛОН ТӨЛБӨР

Сургалтын хугацаа: 2018 оны 2 дугаар сарын 2-оос 3 дугаар сарын 11

Хичээлийн өдөр, цаг: 2018 оны 2 дугаар сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 24, 26, 28, 3 дугаар сарын 2, 4, 6, 9, 11-ний өдөр 16.00-19.00 цаг

Хичээллэх газар: МУИС-ийн Бизнесийн сургуулийн 314 тоот,  Бизнес консалтинг төв

Сургалтын төлбөр: 1 хүүхэд – 150,000 төгрөг

СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

ЕБС-ийн 12-р ангийн сурагчид

СУРГАЛТЫН ҮНДСЭН МОДУЛИУД

  • Тоон ба үсэгт илэрхийлэл
  • Рационал болон иррационал тэгшитгэл, модультай тэгшитгэл, тэнцэтгэл бишүүд
  • Илэрхийлэл, түүнийг хялбарчлах, тэнцэтгэл биш ба систем бодох
  • Логарифм ба илтгэгч тэгшитгэл, тэнцэтгэл биш
  • Тригонометрийн тэгшитгэл, тэнцэтгэл биш, систем
  • Арифметик ба геометр прогресс, хязгаар, дараалал
  • Дараалал, хязгаар, уламжлал интеграл, функцийн шинжилгээ
  • Хавтгайн геометр
  • Огторгуйн геометр
  • Өгүүлбэртэй бодлогууд
  • Комбинаторик ба магадлал
  • Вектор, координатын бодлогууд
  • Тесттэй ажиллах арга зүй

СУРГАГЧ БАГШ НАР

  • ШУ-ны док. Р. Энхбат, профессор МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, Төрийн соёрхолт математикч
  • маг. Э. Болор, магистр Экстремум ХХК-ийн мэргэжилтэн, математикийн багш
  • док. Г. Баттөр, дэд профессор МУИС-ийн ХШУИС-ийн математикийн багш
  • док. Т. Баяртөгс, ШУТИС-ийн математикийн багш
  • док. Я. Базарсад, дэд профессор, ШУТИС-ийн математикийн багш
  • док. Д. Баянжаргал, профессор МУИС-ийн ХШУИС-ийн математикийн багш
  • док. С. Батбилэг, дэд профессор МУИС-ийн ХШУИС-ийн математикийн багш
  • док. Ж. Энхбаяр, дэд профессор МУИС-ийн ХШУИС-ийн математикийн багш

 ХОЛБОО БАРИХ:    Г. Нарангэрэл

Утас: 99227130, 80550675

Цахим шуудан: business_consulting@num.edu.mn

Цахим хуудас: www.bcc.mn