МУИС-ийн оюутнууд сууцны дулаан алдагдал үнэгүй хэмжих аян зарлаж байна

Share Button

МУИС-ийн оюутнууд гэр, сууцны дулаан алдагдалыг үнэгүй хэмжиж өгөх сайн дурын аян зохион байгуулж байна. Өөрийн гэр, хувийн байшин, орон сууцныхаа дулаан алдагдалыг мэдэхийг хүсч байгаа УБ хотын иргэд тус аянд хамрагдах боломжтой.
МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Сэргээгдэх эрчим хүчний лаборатори, СЭХ хөтөлбөрийн оюутнууд дулааны камер, дулааны урсгал хэмжигч багаж ашиглан таны сууцны хана, цонх, тааз, хаалга, шал, суурины дулаан алдагдалыг хэмжиж өгнө.
Тус аянд хамрагдаж үнэгүй хэмжилт хийлгэх хүсэлтэй УБ хотын иргэд дараах холбоосоор санал асуулгад хариулж, холбогдох хаягаа бүртгүүлэхийг хүсье.
Бүртгэл, санал асуулгын холбоос: https://www.facebook.com/RElab.SEAS.NUM/  

https://goo.gl/forms/JGFYmab5KaXf6SjF3