МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс санаачлан хэрэгжүүлж буй “Лекцийн зочин багш” хөтөлбөрт урьж байна!

Share Button

Хөтөлбөрийн зорилго: Багш өөрийн лекцийн хичээл дээр тухайн шинжлэх ухааны онол, практикийн мэдлэг, туршлагатай, эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн зүтгэлтнийг урьж лекц уншуулах, ярилцлага зохион байгуулах хэлбэрээр уг хичээлийн агуулга, арга зүйг баяжуулан, суралцахуйн үйл ажиллагааг дэмжих зорилготой.

Хөтөлбөрт багш нар хэрхэн хамрагдах вэ?

МУИС-ийн багш нар дараах шаардлагын хүрээнд Лекцийн зочин багш-ийн хөтөлбөрт хүсэлтээ гаргах боломжтой.

Зочин багшид тавигдах шаардлага

  • Лекцийн зочин багш нь тухайн /холбогдох/ шинжлэх ухааны чиглэлээр боловсролын эсвэл эрдмийн зэрэгтэй байхыг илүүд үзэх
  • Хичээлийн зочин багшаар уригдан ирэхээс өмнө тухайн хичээлийн хөтөлбөрийн агуулгатай танилцсан байх
  • Тухайн хичээлийн суралцахуйн зорилтот үр дүнгийн хүрээнд суралцагсдад шинэ мэдлэг, мэдээлэл түгээх, зөв хандлага төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах мэдлэг, ур чадвар, туршлагатай байх
  • Академик байгууллагын соёл,хэм хэмжээ болон МУИС-ийн дотоод дүрэм, журмын хүрээнд лекц унших, семинар, ярилцлага хөтлөн явуулах

Зочин багшийг урих анкет бөглөх

  • Хаврын улирлын Лекцийн зочин багш-ийн хөтөлбөрт 2018 оны 03-р сарын 01-нээс эхлэн хүсэлт гаргах боломжтой бөгөөд сонирхсон багш нар энэ дарж анкетыг бөглөн тухайн хичээлийн хөтөлбөрийн хамт БХЦСТ-д ирүүлнэ үү.
  • Зочин багш урих талаар тухайн хичээлийн хөтөлбөрт урьдчилан тусгасан байх бөгөөд зочин багш лекц орохоос дор хаяж 2 долоо хоногийн өмнө урих тухай хүсэлтээ төвд гаргана уу.
  • Тус хөтөлбөрийн санхүүжилт хязгаартай тул боломжийг бүү алдаарай.

 

Багшийн хөгжил, цахим сургалтын төв

МУИС Номын сан 209 тоот

Утас: 7575-4400(ext.1177)

Email: facultydevelopment@num.edu.mn