Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна

Share Button

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журамд заасны дагуу /журмын дэлгэрэнгүйг http://www.legalinfo.mn/annex/details/7619?lawid=12460/ бүртгэж байна.


Бүртгэл явагдах хугацаа: 2018.02.27-ноос 2018.03.02-ны өдрийн 17:30 цаг хүртэл
Бүртгэл явагдах газар: МУИС-ийн хичээлийн 2-р байр 200 тоот

1. “ОЮУТАН-ЦЭРЭГ” сургалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдана.

2. “ОЮУТАН-ЦЭРЭГ” сургалтад хамрагдах оюутан, суралцагч нь 18 нас хүрсэн байна. /2000 оны 4 дүгээр сарын 1-ээс өмнө төрсөн байх/

3. “ОЮУТАН-ЦЭРЭГ” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан 3 дугаар сарын 2-ны 17:30 цагийн дотор МУИС-ийн хичээлийн 2-р байрны 200 тоот танхимд бүртгүүлнэ. Оюутан, суралцагч бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна:

· Иргэний үнэмлэх; /хуулбарын хамт/

· Оюутны үнэмлэх; /хуулбарын хамт/

· Цэргийн үүрэгтний үнэмлэх; /хуулбарын хамт/

· Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх);

· Сургуулийн тодорхойлолт (сургуулийн захиргаанаас “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт);

· Сурлагын дүнгийн хүснэгт;

· Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл./ЭНД дарж татаж авна уу./

· Оюутан цэрэгт бүртгүүлэгч оюутны сурлагын голч дүн (2,8-аас дээш) байна.

Тайлбар: 2017-2018 оны хичээлийн жилд Нийслэлийн цэргийн штаб их дээд сургуулиудаас оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах оюутны тоог хязгаарлаж өгсөн бөгөөд МУИС-аас 60 оюутан хамрагдах юм.

ЖИЧ:
· Оюутан цэрэгт бүртгүүлэхийг хүсэгчид журамтай сайтар танилцах, холбогдох бичиг баримтыг үнэн зөв, гүйцэд бүрдүүлж ирнэ үү.
· Болзол хангасан оюутнууд 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Цэргийн төв эмнэлэг дээр эрүүл мэндийн үзлэгт орно.

Оюутны хөгжил, үйлчилгээний газар