“МУИС-ийн Сургалтын журам”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо

Share Button

“МУИС-ийн Сургалтын журам”-ын /2015.06.30, №А/203/ төслийн хэлэлцүүлэг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Номын сангийн 203 тоот танхимд боллоо.

Шинэчилсэн журмын төслийг МУИС-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн А/301 дугаар тушаалаар ажлын хэсгийн дарга Г.Баярмагнай, нарийн бичгийн дарга Ч.Ундрам, нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй, Захирлын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/366 дугаар тушаалаар ажлын хэсгийн дарга Б.Очирхуяг, нарийн бичгийн дарга Л.Одонтуяа, нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд ажиллаж боловсруулсан байна.

 Дээрх ажлын хэсгүүд гишүүдийнхээ дунд нийт 5-8 удаа хэлэлцүүлэг хийж, дэд ажлын хэсэг тус бүр 4-5 удаа хуралдаж, Сургалтын мэдээллийн системээр дамжуулан багш, ажилтнуудаас санал асуулга авч /2017 оны 1 дүгээр сар/, захиргааны алба, хэлтэс, бүрэлдэхүүн сургуулийн захиргаа, сургалтын алба, тэнхимийн эрхлэгчдээс албан бичгээр санал авсан байна.

Түүнчлэн сүүлийн 2 сарын турш төслийг сургуулийн цахим хуудас, Сургалтын мэдээллийн систем /сиси/, numusers@num.edu.mn хаягаар дамжуулан бүх багш, ажилтнуудад хүргэсэн. Ажлын хэсэг өнөөдрийн хэлэлцүүлэгт гарсан саналыг журмын төсөлд тусган сайжруулж, ойрын хугацаанд дараачийн хэлэлцүүлгийг хийхээр тогтов.