МУИС-ийн ОУХНУС-д тэнхимийн туслах ажилтан шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн ОУХНУС-д тэнхимийн туслах ажилтан шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага:
•Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
•Их, дээд сургууль, судалгааны байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
•Бичиг хэрэг, архивын стандартын шаардлага хангасан баримт боловсруулах чадвартай байх
•Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
•Бүтээлч, багаар ажиллах чадвартай
•Англи хэлний ярианы болон бичгийн мэдлэгийг дундаас дээш түвшинд эзэмшсэн
•Компьютерийн өргөн хэрэглээний программууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал:
•Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
•Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
• Иргэний үнэмлэхний хуулбар

Материал хүлээн авах хугацаа:
2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 3 дугаар сарын 16-ний 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд материалыг хүлээн авна.

Утас: 75754400-1136
Захиргаа, хүний нөөцийн газар