Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

2017-2018 оны хичээлийн жил

МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэгийг зарлаж байна.

Тэтгэлэгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудыг дэмжих, хөгжүүлэх зорилготой.

Тэтгэлэгийн хүрээ:   Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг өгдөг бөгөөд тэтгэлэгт тэнцсэн оюутнууд шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлэг авдаг онцлогтой. Энэ хичээлийн жилд 23 оюутан тэтгэлэг үргэлжлүүлэн авах бөгөөд шинээр 1-р түвшний 7 оюутан сонгон шалгаруулж, тэтгэлэгт хамруулах болно. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай.

Эхний шатны шалгаруулалтыг МУИС-ийн багш, холбогдох газрын төлөөллөөс бүрдсэн комисс хийж, 18 оюутны материалыг тэтгэлэг олгогч талд хүргүүлнэ. Тэтгэлэгийн эцсийн шатны шалгаруулалтыг Сүмитомо корпораци хийх болно.

 Тэтгэлэгийн хэмжээ: 500ам.доллартай тэнцэх хэмжээний монгол төгрөг

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-р түвшний суралцагч байх,
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  3. Ёс суртахууны доголдолгүй, сахилгын шийтгэлгүй байх,
  4. Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  5. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/-2 хувь 

    Татах (DOCX, Unknown)

  2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
  3. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар, тодорхойлолт /ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт байх/
  4. Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 150 доошгүй үгтэй эссе

Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.

Тэтгэлэгийн хүсэлт гаргах бичиг баримтыг 3 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө, Оюутны хөгжил, үйлчилгээний газар хүлээн авна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:

Анкет бүрэн гүйцэд бөглөн ирүүлнэ /15-р асуултаас бусдыг бөглөх/. Төгсөх түвшний оюутнуудын хувьд 15-р асуултыг заавал бичиж ирүүлнэ.

Татах (DOCX, Unknown)

Хугацаа: 3 дугаар сарын 27-ны өдрийн 12:00-15:00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө

Мэдээлэл авах утас: 77307730-1511,  Enkhjargal@num.edu.mn

Оюутны хөгжил, үйлчилгээний газар