МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар АНУ-н Анкорижийн Аласкийн Их сургуулийн Профессор Жон Даффиг хүлээн авч уулзлаа

Share Button

МУИС болон Анкорижийн Аласкийн Их сургууль хамтын ажиллагааны гэрээтэй билээ. Өнөөдрийн /2018.03.13/ уулзалтын үеэр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцлаа. МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хамтарсан салбар дундын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа хийх, багш, оюутан солилцооны асуудлаар хамтарч ажиллахыг санал болгосон юм.

 

Профессор Жон Даффи 2017 оноос ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрт зочин Профессороор 3 дахь удаагаа ирж ажиллаж байна. Профессор Даффи нь Аляск мужид дээд гүйцэтгэх түвшний албан тушаалд ажиллаж нийтийн удирдлагын онол практикийг хослуулан ажиллаж чадсан арвин туршлагатай юм. Түүний хийж байсан томоохон ажлуудаас дурьдвал Аласка мужид томоохон хэмжээний тээвэр, цэвэр, бохир усны шугам болон сургуулийн төслүүдийн хөрөнгө оруулалт, барилгажилтын ажлын төслийг удирдаж амжилттай хэрэгжүүлсэн. Мөн газар ашиглалтын тухай хууль, дүрэм, журмуудын зохиогч бөгөөд тэдгээрээс одоогийн байдлаар Метаны хийн боловсруулалт, Цахилгаан станцын талаарх журмууд Үндэсний загвар маягаар АНУ-н мужуудын орон нутгийн захиргаанд одоог хүртэл ашиглагдаж байна.