МУИС-ийн ШУС-ийн Лазерын судалгааны лабораторид лаборант сонгон шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Лазерын судалгааны лабораторид лаборант сонгон шалгаруулж авна

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Физикч, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Хэмжилт хийх чадвартай
  • Их дээд сургууль, судалгааны байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Албан хэрэг хөтлөх, бичиг баримт боловсруулах чадвартай
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд, интернетийн орчинд ажиллах чадвартай
  • Англи хэл эсвэл түгээмэл хэрэглэгддэг нэг гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай, харилцааны өндөр соёл, ёс зүйтэй
  • Бүтээлч, багаар ажиллах чадвартай

 Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл: 2018 оны 3 дугаар сарын 26-ноос 4 дүгээр сарын 13-ны өдрийн  0900 – 1200 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байр 210 тоот өрөө

 Утас: 75754400-1136

Захиргаа, хүний нөөцийн газар