“Мөрөөдөл олон улсын хүүхдийн зуслан”-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Share Button

“МӨРӨӨДӨЛ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЗУСЛАН”-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ

Мөрөөдөл зуслан нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дотоодын их сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилготой “Мөрөөдөл зуслан”-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаа зохион байгуулж байна. Бүтэн жилийн турш хэрэгжих уг хөтөлбөрт шилдэг 10 оюутан хамрагдах бөгөөд тэтгэлгээс гадна хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, сурсан мэдлэгээ бусадтай хуваалцах, дадлага хийх боломжтой.
Нэг. Зорилго:
Идэвх санаачилгатай, амжилттай суралцаж буй тэргүүний оюутнуудыг урамшуулах, тэднийг сургах, ирээдүйн манлайлагч залуу үеийг дэмжих зорилготой.
Хоёр. Зорилт:
1.Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” хөтөлбөрийн албан ёсны сургалтанд хамрагдаж, сертификат гардаж авах,
2.Хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдаж, ур чадвараа дээшлүүлэх,
3.Хүүхдийн зусланд багшаар ажиллаж багаар ажиллах чадвар, сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх ажлын туршлагатай болох,
4.”Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох” судалгаанд хамтран ажиллах
Гурав. Тавигдах шаардлага:
1. МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, ХААИС, АШУҮИС, СЭЗИС, Мандах ИС-ийн өдрийн ангийн 2, 3-р дамжаанд суралцаж буй оюутан байх,
2. 19 – 25 настай байх,
3. Төрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх,
4. Сурлагын үнэлгээний голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
5. Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх,
6. Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх,
7. Хүүхдийн зусланд ажиллах, өөрийгөө нээн хөгжүүлэх, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх…..

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. http://dreamcamp.mn/index.php?newsid=97

Оюутны хөгжил, үйлчилгээний газар