МУИС-д дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн ХШУИС-ийн Биоорганик хими-Фармакогнозын лаборатори, Ургамлын биотехнологийн судалгааны лабораторид түр орон тоонд лаборант сонгон шалгаруулж авна. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Байгалийн ухаан, инженерчлэл, технологи, анагаах, хөдөө аж ахуйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Их дээд сургууль, судалгааны байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, судалгааны туслахаар ажиллаж, хээрийн болон лабораторийн судалгаанд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно
  • Судалгааны төслийн санхүүгийн бичиг баримт бүрдүүлэх, данс, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, лабораторийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвар сайтай
  • Ажилдаа эзний ёсоор идэвх санаачилга гарган хариуцлагатай хандах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай
  • Англи хэл эсвэл түгээмэл хэрэглэгддэг хэлний ахисан түвшний мэдлэгтэй

МУИС-ийн ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимд үндсэн орон тоонд лаборант сонгон шалгаруулж авна. 

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй эсвэл голч дүн сайтай төгсөх курсын оюутан
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Компьютер, интернетийн орчинд ажиллах ур чадвар сайтай
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, ачаалал даах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Мэдээллийн технологич, програм хангамжийн мэргэжилтэй
  • Сургалтын технологийн процессыг мэддэг
  • Лабораторийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл: 2018 оны 4 дүгээр сарын 3-наас 4 дүгээр сарын 10-ны өдрийн  0900 – 1200 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байр 210 тоот өрөө

 Утас: 75754400-1136

Захиргаа, хүний нөөцийн газар