“Тайвань судлаач эрдэмтний судалгааны тэтгэлэгт хөтөлбөр” буюу Taiwan fellowship хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button

Тайвань, Хятад, хоёр эргийн харилцаа, Ази-Номхон далайн бүс нутаг болон Хятад судлал зэрэг чиглэлээр сонирхон судалдаг гадаад улс орнуудын эрдэмтэн, судлаачдыг Тайванийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд дэмжлэг үзүүлэх үүднээс Тайванийн гадаад харилцааны яамнаас “Тайвань судлаач эрдэмтний судалгааны тэтгэлэгт хөтөлбөр” буюу Taiwan fellowship хөтөлбөрийг зарлаж байна. Тайванийн тухай судалгааны ажил хийх сонирхолтой эрдэмтэн, судлаачдыг http://taiwanfellowship.ncl.edu.tw хуудсаар зочлон, уг судалгааны хөтөлбөрт өргөдөл гаргахыг урьж байна.

Уг хөтөлбөрт хүсэлт гаргахын тулд эхний ээлжинд онлайнаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө доор дурдсан материалуудыг Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт хүргүүлнэ. Үүнд:

  1. Тус хөтөлбөрийн цахим хуудаснаа бүртгүүлэн, хэвлэж бэлтгэсэн өргөдлийн маягт
  2. Товч намтар /Бүтээлийн жагсаалтын хамт/
  3. Судалгааны ажлын төлөвлөгөө /Англи хэлээр бичсэн, 3 хуудас, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тавигдах стандартын дагуу бичсэн байх/
  4. Тодорхойлолт захидал /2 хувь/ болон судалгааны ажил хийхийг зөвшөөрсөн МУИС-ийн захирлын зөвшөөрөл /албан бичгээр/.

Тайванийн талын шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд тэтгэлэгийн хэмжээ болон тэтгэлэгийн хугацаа нь дараах байдалтай байна. Үүнд:

  1. Улаанбаатар-Тайпэй хоёр талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийз
  2. Сар бүр судалгааны ажлын зардал 60000 хүртэл шинэ тайвань доллар /2000 орчим ам.доллар/
  3. Судалгааны ажлын үргэлжлэх хугацаа нь: 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх ба тэтгэлэгийг хамгийн багадаа 3 сар, хамгийн уртдаа 1 жилийн турш олгоно.
  4. Тайваньд судалгааны ажил хийх хугацаанд гэнэтийн ослын даатгалд хамруулна.

Та бүхэн энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл 2018 оны 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 30-нЫ өдрийн хооронд хөтөлбөрийн цахим хуудсанд бүртгүүлсний дараа 2018 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө өргөдлийн маягтаа холбогдох материалуудын хамт Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт  өгнө үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://taiwanfellowship.ncl.edu.tw хуудсаар орж үзнэ үү.

Гадаад харилцааны хэлтэс