Нүүр / ОУХС, Эхлэл / “ОУХС-ийн гадаад хэлний сургалт: өнөөгийн байдал, хэтийн төлөв”сэдэвт их семинар болов

“ОУХС-ийн гадаад хэлний сургалт: өнөөгийн байдал, хэтийн төлөв”сэдэвт их семинар болов

Share Button

Энэ сарын 20-нд “ОУХС-ийн гадаад хэлний сургалт: өнөөгийн байдал, хэтийн төлөв (англи, герман, орос, солонгос, франц, хятад, япон хэл) сэдэвт гадаад хэл заах арга зүйн их семинар Эрдмийн зөвлөлийн танхимд  боллоо. ОУХС-ийн захирал д-р, проф. Н.Алтанцэцэг их семинарыг нээж хэлсэн үгэндээ гадаад хэл заах арга зүйн  өнөөдрийн семинар  багш нарын мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх ёстой    гэдгийг онцлоод семинарын ажиллагаанд  амжилт хүсэв.

Их семинарт АНУ-ын зочин судлаач д-р, проф.Фрэн Пилч “Issues in language policies”, проф.Ц.Саранцацрал(Sc.D) “Гадаад хэлний сургалтанд хэлний бодлого,  төлөвлөлтийн асуудлыг харгалзан үзэх нь”, ДОТ-ийн эрхлэгч проф.Б.Энхбаяр (Ph.D) “ДОТ-ээс явуулж байгаа сургалтын өнөөгийн байдал”, магистр, багш Б.Батчимэг “Орчуулгын дадал-2 хичээлийн сургалтын талаар”, магистр, багш Д.Бүдсүрэн “ОУХС-ийн англи хэлний текст анализ хичээлийн заах арга зүйн онцлог”, магистр, багш Д.Долгорсүрэн “ОУХС-ийн бизнесийн англи хэлний сургалтын өнөөгийн байдал”, магистр, багш Л.Цэцэгээ “Ярианы хичээлээр оюутны бүтээлч ажиллагааг идэвхижүүлэх нь”, магистр, багш Г.Гэрэлмаа “ОУХС-ийн герман хэлний сургалт”, доктор (Sc.D), проф.Ц.Саранцацрал “Орос хэлний сургалтын эрэлт хэрэгцээ”, магистр, багш Д.Оюунцэцэг “ОУХС-ийн солонгос   хэлний сургалт”, д-р (Ph.D), дэд проф. Л.Дорждэрэм “ОУХС-ийн франц хэлний сургалт”, д-р (Ph.D), дэд проф. Н.Төмөр, магистр, багш  Б.Батцэцэг “Хятад хэлний сургалтыг явуулахад тулгамдаж буй асуудал”, магистр, багш Б.Боргилмаа “ОУХС-ийн япон хэлний сургалт” магистр, багш Н.Бадрал “Япон хэл заах арга өнөөдөр” сэдвээр тус тус илтгэл тавив.

Илтгэгчид манай орны  хэлний орон зайд  гадаад хэлний эзлэх  байр суурь, гүйцэтгэх үүрэг,  эрэлт хэрэгцээг тодорхойлох   зорилгоор оюутнуудын дунд явуулсан санал асуулгын    зарим үр дүнгээс танилцуулж, ОУХС-ийн  гадаад хэлний сургалтын    онцлогын талаар  хэл тус бүрээр ярилцаж санал бодлоо хуваалцан туршлага солилцлоо. Энэ удаагийн семинарт хэлний бодлого төлөвлөлт, нийгмийн хэл шинжлэлтэй холбоотой   асуудал дэвшүүлэн хэлэлцсэн юм. “ОУХС-ийн гадаад хэлний сургалт: өнөөгийн байдал, хэтийн төлөв (англи, герман, орос, солонгос, франц, хятад, япон хэл) сэдэвт семинар нь тус сургуулийн гадаад хэлний сургалтын ерөнхий төлөв байдлыг тодорхойлон, нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийх, дараа дараагийн семинарын хэлэлцүүлгийн чиг хандлагыг тодорхойлсноороо ач холбогдолтой боллоо.

Семинарын төгсгөлд проф.Ц.Саранцацрал  илтгэгч нар болон  семинарт оролцсон бүх хүнд баярласнаа илэрхийлээд, гадаад хэл заах арга зүйн семинар зохион байгуулж явуулах санаачлагыг дэмжсэн захирал д-р, проф.Н.Алтанцэцэгт семинарт оролцогчдын нэрийн өмнөөс талархал дэвшүүлэв.

 

 

Copyright © 2009 МУИС. All rights reserved.