ТӨГСӨХ  АНГИЙН ОЮУТНУУДАА “ТОХИРОХ АЖИЛД НЬ ЗӨВ ХҮНИЙГ…”  НЭГ  САРЫН  АЯН  ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Share Button

Оюутны хөгжил, үйлчилгээний газар болон Карьер хөгжлийн төв хамтран “ТОХИРОХ АЖИЛД НЬ ЗӨВ ХҮНИЙГ…” зорилтот төслийн хоёрдугаар шатны  “КАРЬЕР ИНКУБАТОР” сургалт нь 2018 оны 5 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд  бизнес аялалаар амжилттай эхэллээ. Нийт 2 өдөр үргэжилсэн аялалд 60 гаруй оюутан хамрагдав. Бизнес  аялалд оролцогчид Workcenterral –д очиж бизнес эрхлэгчтэй нүүр тулсан харилцан ярилцлага хийж, шинэ техник технологоор үйлдвэрлэл явуулдаг KITCHEN-ALL тавилгын үйлдвэрээр зочилж, JCI-INTERNATIONAL BUSINESS FAIR 2018 үзэсгэлэнгээр зочлон олон улын бизнесийн байгууллагуудтай танилцлаа.

Төслийн  хоёрдугаа үе  “КАРЬЕР  ИНКУБАТОР” вакум  сургалтын  гол зорилго нь шинэхэн төгсөгч оюутан залуусыг  дэмжин, хувь хүн талаасаа өөрийгөө таньж мэдэх, давуу болон сул талаа тодорхойлох,  хөдөлмөрийн  зах  зээлд  гарах  эхний  шаардлагуудад  нийцэх,  хүссэн  ажилдаа  тохирох хүн нь болоход нь туслах юм.  Карьер инкубатор сургалтанд оюутнуудын ур чадвар зан чанарын үнэлгээ, карьер хөгжлийн цогц сургалт, карьер төлөвлөлтийн зөвлөгөө, карьер зуучлал, TB контентод хамрагдах болно.