БНСУ-ын OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

МУИС болон БНСУ-ын Апру Эф Жи сангийн 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлгийг зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго: Энэхүү тэтгэлгийн гол зорилго нь Монгол, Солонгос хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд МУИС-д идэвхитэй суралцаж буй, эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхитэй, авъяаслаг, сурлага сайтай оюутнуудад дэмжлэг үзүүлнэ.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт: Тэтгэлгийн анхан шатны шалгаруулалтыг МУИС хийж нийт 20 суралцагчийн материалыг шалгаруулан OK BAE&JUNG санд илгээх бөгөөд эцсийн шатны шалгаруулалтыг тэтгэлэг олгогч тал хийж 10 суралцагчийг шалгаруулан тэтгэлэг олгох болно.

Тэтгэлгийн хэмжээ: 1 сая вон

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх /Жич: ХЗС нь энэ тэтгэлэгт оюутнуудаа бие даан хамруулдаг учир хууль, эрхзүйн хөтөлбөрт суралцаж буй суралцагчдын материал хүлээн авахгүй/
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  3. Ёс суртахууны доголдолгүй, сахилгын шийтгэлгүй байх,
  4. Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /application form-ыг англи хэл дээр загварын дагуу-2 хувь/

    Татах (DOCX, Unknown)

  2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
  3. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар /оюутан байх үеийн амжилт байх/
  4. Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 200-аас доошгүй үгтэй эссе бичих /application form-той уялдуулах/

Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ. Тэтгэлгийн хүсэлт гаргах бичиг баримтыг 2018 оны 5 дугаар сарын 21-ний Даваа гарагийн 12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө, Оюутны хөгжил, үйлчилгээний газар хүлээн авна.

Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Мэдээлэл авах утас: 77307730-1511,  Enkhjargal@num.edu.mn

Оюутны хөгжил, үйлчилгээний газар