Ж.Наранцацралт агсны нэрэмжит “Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний II бага хурал” амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд, Барилга, Хот байгуулалтын сайд, Улсын Их Хурлын гишүүн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор Ж.Наранцацралт агсны нэрэмжит “Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний II бага хурал” 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр МУИС-ийн эрдмийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр, Монголын газар зохион байгуулагчдын холбооны дэд тэргүүн, МУ-ын зөвлөх инженер, доктор Ж.Даваабаатар, Наранцацралт сангийн тэргүүн Н.Соёмбо, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ нар хүрэлцэн ирж хуралд оролцогч нарт амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн хуралд урилгаар ГЗБГЗЗГ-ын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан, Нийслэлийн газрын албаны дэд дарга Д.Нямдаваа, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн эрхлэгч проф. доктор В.Батцэнгэл,  мөн тус тэнхимийн дэд проф. доктор П.Мягмарцэрэн нар болон бусад зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж сонирхлоо.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд МУИС, ШУТИС, ХААИС, МҮИС, ИЗОУИС зэрэг МУ-ын томоохон их сургуулиудын оюутнуудын 21 илтгэл ирснээс зохион байгуулах комиссын зүгээс шилдэг 13 илтгэлийг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэн дүгнэхэд:

1-р байранд: МУИС-ын Газарзүйн тэнхимийн ХББНТ-н 4-р түвшний оюутан Б.Жаргалсайхан, мөн тус тэнхимийн ГЗБГК-н 4-р түвшний оюутан Т. Лхагвасүрэн “Нисгэгчгүй нисэх төхөөрөмж(HHT)-ийг газрын маргаан, зөрчлийн судалгаа хийх ажилд ашиглах нь” илтгэл

2-р байранд: МУИС-ын Газарзүйн тэнхимийн ГЗБГК-н 4-р түвшний оюутан М.Мягмаржаргал “Стандарт зэрэглэлийн орон сууцны зах зээлийн үнэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөлөл (Тоосонцорын жишээн дээр) илтгэл

3-р байранд: МУИС-ын Газарзүйн тэнхимийн ХББНТ-н 4-р түвшний оюутан П.Мөнхцэцэг “Улаанбаатар хотын дулааны арлын судалгаа” илтгэл

4-р байранд: ШУТИС-ГУУС-ГТИ-н 4-р түвшний оюутан Б.Түвшинтөгс “Гэр хорооллыг биохийгээр хангах боломж, судалгаа” зэрэг илтгэлүүд шалгарч тус тус байр эзлэв.

 Энэ удаагийн хурлын байр тус бүрийн мөнгөн шагналыг:

Н.Соёмбо тэргүүнтэй “Наранцацралт сан” 1-р байрын шагнал 1000000 төгрөг,

Э.Болорчулуун даргатай “Нийслэлийн газрын алба” 2-р байрын шагнал 800000 төгрөг,

Ж.Мөнх-Эрдэнэ даргатай “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн газрын алба” 3-р байрын шагнал 500000 төгрөг,

Монгол Улсын Их Сургууль 4-р байрын шагнал 100000 төгрөгөөр ивээн тэтгэж оролцсонд явдалд талархал илэрхийлж байна.

Хэдийгээр байр эзлээгүй ч шилдэг 13 илтгэлд багтсан МУИС-ийн оюутан Б.Нарангэрэл, Н.Наранцэцэг, Э.Эрдэнэтогтох, Г.Пэрлиймаа, С.Наранцогт, Б.Марал, Г.Өсөхбаяр, Б.Алтанбаатар, Б.Баянжаргал болон Дарханы ХААИС-ийн оюутан М.Анхзаяа нарт шилдэг илтгэлийн БАТЛАМЖ-ийг гардууллаа.

Хуралд оролцсон оюутнууд, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон зохион байгуулагч нар  

(2018.05.04 МУИС-ийн хичээлийн 1-р байр)

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ II БАГА ХУРАЛД ӨГҮҮЛЛЭЭ ИЛГЭЭЖ, ОРОЛЦСОН НИЙТ ОЮУТНУУДЫНХАА ЭРДМИЙН ИХ ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

МУИС-ийн Газарзүйн тэнхим