Орон нутагт шаардлагатай байгаа ажил, мэргэжлийн судалгаа гаргана

Share Button

МУИС-ийн Дотоод хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтэс 2018 оны 5 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр аймгуудад ажиллалаа. Тус хэлтэс эдгээр аймгуудтай хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн бөгөөд гэрээний хүрээнд хамтран ажиллах хэд хэдэн саналыг тавьж, харилцан санал солилцсон юм.

Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын чадавхийг дээшлүүлэх сургалт, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулах нь элсэгчдийн чансааг сайжруулах ач холбогдолтой бөгөөд энэ чиглэлд хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ. Аймгуудаас тухайн орон нутагт шаардлагатай байгаа ажил, мэргэжлийн судалгааг авч МУИС-ийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар зөвшилцөв. Түүнчлэн тухайн орон нутгийн МУИС-ийн Төгсөгчдийн холбооны ажлыг сэргээх, эрчимжүүлэх, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах талаар ярилцлаа.