Монголын их, дээд сургуулиудын эдийн засаг, бизнесийн удирдлагын салбарын ахисан түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурал болов

Share Button
Бизнесийн Сургуулийн Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн тэнхим байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан хийсэн Монголын их, дээд сургуулиудын эдийн засаг, бизнесийн удирдлагын салбарын ахисан түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурал 2018.05.01-ний өдөр МУИС-ийн V байрны 103 тоот өрөөнд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Хуралд МУИС-БС, МУИС-ОУХНУС, ХААИС-ЭЗБС, ШУИС-БАТСургуулиудаас ирсэн 10 илтгэлийг хэлэлцүүлээд дүнгээ гаргахад:
I байр: МУИС-БС-ийн Докторант Ч.Анхбаяр “Банкны салбарын цэвэр хүүний маржийг хамгийн их байлгах актив пассивын бүтцийг оновчтой тодорхойлох нь” сэдэвт илтгэлээр;
II байр: ХААИС-ЭЗБС-ийн Докторант С.Баасансүрэн “Өрхийн усалгаатай тариалангийн усны үнэ, ус ашиглалтын үр ашиг, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ” сэдэвт илтгэлээр;
III байр: МУИС-БС-ийн Докторант Т.Мөнхзаяа “Компанийн орлогын татварын төлөвлөлт: Үр ашигт татварын хувь хэмжээнд нөлөөлж буй хүчин зүйлийн шинжилгээ” сэдэвт илтгэлээр эхний гурван байрыг эзэллээ.
Байр эзэлсэн оюутнууддаа баярыг хүргэе!