МУИС оюутнууд Дэлхийн шилдэг хамтлагуудтай өрсөлдлөө

Share Button

МУИС-ийн Оюутны холбооноос санаачлан МУИС-ийн дэргэдэх бүжгийн спортын “Онцгой жигүүр” бүжгийн хамтлагийг үүсгэн байгууллаа. Мөн түүнчлэн өнгөрдөг амралтын өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монголын Бүжгийн Спортын Холбоо, Улаанбаатар хотын бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан Улаанбаатар хотын аварга шалгаруулах бүжгийн спортын тэмцээнд Дэлхийн 5-т бичигдэх шилдэг хамтлаг MOON DANCE хамтлаг, Мастер Дансе хамтлаг гэх мэт мэргэжлийн ур чадвартай он жилийн түүхтэй хамтлагуудтай өрсөлдөн Гутгаар байр эзэлсэнд нийт оюутнуудынхаа өмнөөс халуун талархал илэрхийлэе.

Тус амжилтыг үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан их сургуулийн захиргаа болон Оюутны хөгжил, үйлчилгээний газрын хамт олондоо баярласнаа дахин дахин илэрхийлэе.
МУИС-д нийт суралцдаг авьяаслаг оюутнуудаа төлөөлөн 8 хос 16 хүний бие бүрэлдэхүүнтэй хамт олон нойр, хоолоо хасан бэлтгэл хийсний үр дүнд дараа дараагийн үүд хаалгаа нээлээ. Тун удахгүй болох “Сарны Цом” улсын уралдаанд оролцох бэлтгэлдээ гарахаар төлөвлөж байна. “Онцгой Жигүүр” хамтлагийн багш дасгалжуулагч Олон Улсын Хэмжээний Мастер Б.Сод-Эрдэнэ, “Онцгой Жигүүр” хамтлагийн ахлагч, үүсгэн байгуулагч, МУИС-ийн оюутны холбооны тэргүүн Г.Мандах нар тус тус ажиллалаа.
Тэмцээнд 
Тэргүүн байранд: MOON DANCE club
Дэд байранд: МАСТЕР dance club
Гутгаар байранд: МУИС-ийн WING хамтлаг
Тусгай байранд: ШУТИС-ийн Хос Уянга хамтлаг тус тус шалгарсан байна.
МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс