МУИС-ийн ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимд үндсэн орон тоонд лаборант сонгон шалгаруулж авна

Share Button

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй эсвэл голч дүн сайтай төгсөх курсын оюутан
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Компьютер, интернетийн орчинд ажиллах ур чадвар сайтай
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, ачаалал даах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Мэдээллийн технологич, програм хангамжийн мэргэжилтэй
  • Сургалтын технологийн процессыг мэддэг
  • Лабораторийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл: 2018 оны 5 дугаар сарын 14-өөс 5 дугаар сарын 25-ны өдрийн  0900 – 1200 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байр 210 тоот өрөө

 

Утас: 75754400-1136

Захиргаа, хүний нөөцийн газар